ГЕГ-ын "хардалт" ба ГИХГ-ын тайлбар
2019-12-06

 

Чингис хаан Олон улсын нисэх буудалд 2019.12.4-нд Эрээн-УБ чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг олноор нь багцлан улсын хилээр авч, орж ирсэнийг гаалийн шалгалтаар илрүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. 

 

Энэ тухай Гадаадын иргэн харьяатын газраас тодруулахад  "Эдгээр иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзэхэд “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу манай байгууллагаас “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байна.

 

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хууралгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн асуудал байна" гэлээ. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Хуульч:
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар Монголд хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэн бүр мөсөн буцсан тохиолдолд оршин суух үнэмлэхээ хураалгах үүрэгтэйн дээр паспорт дээр нь хасалт хийсэн тэмдэглэгээ хийдэг. Энэ талаар хариуцдаг байгууллага нь үндэслэл бүхий тайлбараа өгсөн байна. Гэтэл гааль үүнийг ноцтой зөрчил илрүүлсэн мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл яаран өгч , сенсаац үүсгэсэн нь алдаа болжээ. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа, холбоо, мэргэшсэн байдал алдагдсаны илрэл үү?!!
2019-12-08
Монгол:
Худлаа замхаруулах арга юм биш биз. Яагаад гэвэл оршин сууж байгаа нь үнэн юм бол яагаад паспортоо бөөнөөр нь өгч хятад руу гаргуулаад буцаж оруулдаг билээ. Тэгэх ямар учир шалшалтгаан байна вэ? Бид гадаадад оршин сууж байхдаа паспортаа хэзээ ч тэгж явуулж байгаагүй тэгж ч болдоггүй ш дээ. Үүнд л эргэлзээ байна.
2019-12-08
Sssss:
Gadaad irged hariutssan gazriin darga murun tsewer hyatad garaltai hun gsen unen ii ortoi shuuu
2019-12-08
Ану:
Үнэхээр тийм бол сайн л байна. Хэдэн хятад буцаж ирэхгүйгээр гарч байгаа бол.
2019-12-07
Иргэн:
Сонгуульд бэлдэж гадаад царцаанууд биш үү
2019-12-07
Иргэн:
Сонгуульд бэлдэж гадаад царцаанууд биш үү
2019-12-07
Бат:
Төрийн байгууллага ажлаа хийсэн байна. 4 Хананы цаана НААНА байгаа 2 байгууллага учраа олоод төрийн зарчмаар шийдэж болдоггүй л юм байх даа.нгэ их тодрох гэсэн шудрага дүр эсгэсэн пялдагууд
2019-12-07
tiim l uchirtai baij dee zailuul
2019-12-06
Зочин:
Гаалийнхан сайн байна шүү дээ. ямар зорилготой тийм олон бичиг баримт нэг хүн авч явааг шалгах, нягтлах л хэрэгтэй шүү дээ
2019-12-06