ШУУД: "Тавантолгой" компанийн ажилчид нэр төрөө сэргээхийг шаардлаа
2019-12-06

 

МЭҮ-ийн Геологи, эрчим хүчний үйлдвэрчний холбоо, Тавантолгойн МҮЭ-ийн холбоотой хамтран хэвлэлийн бага хурал хийж байна.

 

"Уул уурхайн салбар нийт экспортын 80 орчим хувийг, ДНБ-ний 30 орчим хувийг үйлдвэрлэж байгаа. "Эрдэнэс Тавантолгой", "Энержи ресурс" компанийн үйлдвэрлэл маш их ач холбогдолтой. Ялангуяа орон нутгийн "Тавантолгой" "Эрдэнэс Тавантолгой"-н дунд байрладаг, уул уурхайн компанийн ууган үйлдвэрийн нэг. Энэ компанид 200 гаруй ажилчид ажилладаг. Энэ ажилчдын асуудал хүнд байна. Нүүрсний хулгайн асуудал өнөөдөр тогтоогдоогүй. Шүүх, цагдаагийн байгууллагаар тогтооно. Гэтэл тэнд байгаа ажилчдыг тухайн компанид ажиллаж байгаагийнх нь төлөө хулгайчаар харагдуулж, хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлж, цалин буурч, ажлын байрны баталгаа алдагдаж байна. Улс төрийн бохир асуудлаас болж ажилчдын асуудал хүндэрч байгаа. "Тавантолгой" компанийг шалгаад гурван жил боллоо. Дүгнэлт нь гардаггүй. Энэ компанийн ажилчдын нэр төрийг сэргээх хэрэгтэй" гэдгийг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хэлж, мэдэгдэл гаргаж байгаагаа мэдээллээ.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ds:
Yah yu bdag ym . mungu tsagaan nud ulaan gej medeh uu?
2019-12-06
Ko:
Nvvrsnii chanar mash muudlaa. Oglo oroido utaandaa daragdaj ehellee. Nvvrsnii chanart hynalt tawiachee. Manaid ym shine anh garj bhda ih sain bh ym. Usam tusam dordood hog shaar bolohiin yagaad wee
2019-12-06
mongol eej:
http://isee.mn/n/5110
2019-12-06