АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүн орнуудын байнгын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон Афганистаны асуудлыг зохицуулахад хамтран ажиллахыг уриалжээ.
Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаас эхлээд Афганистаны энхийн хэлэлцээр хүртэлх дэлхий нийтийн өмнө тулгарсан сорилтуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын төлөөлөгчдөд хандан Ерөнхийлөгч Трамп уриаллаа. Түүнчлэн дэлхий дахины аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд заналхийлж буй тоглогчдын эсрэг арга хэмжээ авахыг уриалсан " хэмээн Цагаан ордны мэдэгдэлд онцолжээ.
Түүнчлэн улс орон бүр "олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мандатыг хэрэгжүүлэхэд" хувь нэмрээ оруулах ёстой хэмээн Трамп мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |