Ангела Меркелийн биеийн байдал дахин анхаарал татав
2019-12-06

 

Германд канцлер Ангела Меркелийн эрүүл мэндийн байдлын талаарх яриа дахин дэгдлээ. Учир нь Германы канцлер Казахстаны төрийн дууллыг суугаагаараа сонсчээ. 

 

"Россия 24" сувгийн мэдээлснээр, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзах үеэр Меркель болон түүний зочинд зориулан хоёр сандал тавьсан байжээ.  Казахстаны төрийн дуулал эгшиглэж эхэлмэгц Токаев суудлаасаа боссон бол Меркель сандал дээр суусан хэвээр байсан гэнэ. 

 

Энд дуулгахад, канцлерын эрүүл мэндийн байдал өнгөрсөн зунаас эхлэн олны анхаарлын төвд байгаа юм. Тодруулбал Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ Ангела Меркель олны өмнө зогсож байхдаа чичирж байсан юм.

 

Үүнийгээ Меркель гадаа маш халуун байсны дээр усгүйдснээс болсон гэж тайлбарлаж байлаа. Харин үүнээс хэд хоногийн дараа Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзах үеэр мөн л чичирж, түүнд аягатай ус өгсөн ч татгалзаж байв. 

 

Харин энэ удаад төрийн дууллыг суугаагаараа сонссон нь протокол зөрчсөний дээр Германы түүхэнд тохиож буй анхны тохиолдол гэж хэвлэлүүд бичжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Долгорсүрэн:
Монголын 76 гишүүний 75 эмэгтэй улс төрчид орж ирээсэй ядаж тэд хулгай хийх нь бага
2019-12-09
Mundag emegtei de
2019-12-07
гүй ээ одоо яахавдээ үхвэл , бүгд л үхдэгээс хойш , үхтлээ гүрийгээд ажлаа хийгээд л байж дээ , дуртай юм байлгүй
2019-12-07
Ингэж байж үхэх вий дээ амь биеэ бодоосой
2019-12-06
гүй ээ одоо яахавдээ үхвэл , бүгд л үхдэгээс хойш , үхтлээ гүрийгээд ажлаа хийгээд л байж дээ , дуртай юм байлгүй
Монгол:
Мундаг, тэсвэртэй, гүргэр эмэгтэй... Хүн улс орныхоо төлөө ингэж л зүтгэдэг юм байна шүү дээ, Их Хурлын гишүүүд ээ! алд бие минь алжааваас алжаатугай. Аху төр минь л бүү алжаатугай гэдэг их хаантны үгийн үлгэр энд байна шүү...
2019-12-06
зочин:
зүрх судасны архаг дутагдал нь үе үе цочмогшиж байна.аль улсад унах болдоо
2019-12-06
ЗОЧИН:
ЭНЭ ОДОО ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ НЬ ИЙМ МУУ БАЙХАД АЛБАН ТУШААЛАА ӨГЧИХӨЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХДАА???
2019-12-06
Mundag emegtei de