Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо
2019-12-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.12.06/ Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Тус шүүх хуралд хохирогчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан шалтгаанаар ирээгүй тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа.

 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019.12.06-ны өдрийн 11 цагт эхэлсэн. Хуралд хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхцсан тул ирэх боломжгүй, мөн уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019.12.13-ны өдрийн 14.00 цаг хүртэл хойшлууллаа.

 

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрөгч 2018 наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.

 

Эл хэргийн шүүх хуралдаан өмнө нь зургаан удаа хойшилж, хэрэгт зүйл анги нэмүүлэхээр прокурорт буцаагаад байв. Өнөөдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлохоор урьдчилсан хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч ийнхүү долоо хоногийн хугацаагаар хойшиллоо.

 

Б.Махбалд нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр алсан гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ядахдаа БОРЦБАЛ гэхгүй яав даа.
2019-12-09
Зочин:
Авилгал зуучилж хэргийг удаашруулдаг хэдэн нэр бүхий өмгөөлөгчид байдаг гэсэн тэд нартай ньхамт хорих хэрэгтэй
2019-12-08
Ану:
Бараг л тэгэх гээд байна уу даа. Бүтэн жил гаран өнгөрчихөөд байхад шийдээгүй байдаг. Арай хэтэрхий юм.
2019-12-07
Ану:
Бараг л тэгэх гээд байна уу. Бүтэн жил гаран өнгөрчихөөд байхад одоо болтол шийдээгүй. Арай хэтэрхий юм.
2019-12-07
нэр:
нэр нь хүртэл эвгүй, алуурчны нэр л ийм бдаг байх гэмээр. Хүмүүс ээ? Шинээр төрсөн хүүхэддээ ийм нэр битгий өгөөрэй.
2019-12-07
irgen:
iim aluurchidiig byh nasaar ni shorond oor zam baihgui shorondoo yhvel taarna
2019-12-07
Хөөн хэлэлцэх хугацаа дуусав,,,
2019-12-06
Ану:
Бараг л тэгэх гээд байна уу даа. Бүтэн жил гаран өнгөрчихөөд байхад шийдээгүй байдаг. Арай хэтэрхий юм.
Ану:
Бараг л тэгэх гээд байна уу. Бүтэн жил гаран өнгөрчихөөд байхад одоо болтол шийдээгүй. Арай хэтэрхий юм.
zochin:
sahal bat erdene degeg bilvv neg gishvvn bdag bhaa ternii naiz gee bizdee ene arhichin aluurchin novsh
2019-12-06
Shuuh huuliinhnii baij baigaa tsarai ni ene. Ajlaa ch zohitsuulj chadahaa baichihsan.
2019-12-06
Зочин:
Тов тодорхой, илэрхий хэргийг ингэж удааж, хойшлуулан цаг хожих арга хэрэглэж байгаа нь Монголын шүүгч нар хэн бэ гэдгийг харуулж байна. Ийм амьтсуудтай эвлэрээд, зүгээр л хараад сууцгааж байдаг шүүх, прокурорын удирдлага ямар хүмүүс вэ???
2019-12-06