УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2019-12-06

 

14:00 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

 

ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

 

-ШИНЭ нам сонгуулийн хуулийг судлах ажлын хэсэг гаргаж байна. Монгол улс нэг тойрог буюу 26-гийн асуудлыг судалж байна. Тойргоо томруулж, 26 гишүүнээ сонгох нь зөв болов уу гэж ШИНЭ нам гаргаж байна. Сонгуульд оруулахгүй байхын тулд сэтгэцийн өвчтэй, эрүүгийн хариуцлага татагдсан, эрүүгийн хэрэг үйлдсэн хүнийг сонгуульд оруулахгүй гэж заажээ. Сэтгэцийн өвчтэй хүн гэдгийг шар хадны эмнэлэг оношлох байх. Монгол Улсын түүхэнд Н.Энхбаяр гэдэг хүнийг сэтгэцийн өвчтэй гээд сонгууульд оролцуулж байгаагүй.  Зөрчил гаргасан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж байна. 200 гаруй зөрчлийн  заалт байдаг. Энэ асуудлыг анхаарах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

 

-Монгол Улс нэг тойрог гэдэг хувилбар нь хөгжлийн бодлого явуулахад зөв гэж үзсэн. Бид жижиг 76 тойргоор сонгууль явуулахад жалга, довны үзэл гарч байна. Улс орны хэмжээнд хийдэг томоохон асуудлыг шийдэх хэрэгтэй. Бүсчлэх гэдэг хоёр дахь хувилбар, одоогийн байгаа жижиг дөрөв дэх хувилбар бий. Сонгуулийг зардал багатай явуулах зарчим барьж байна. 

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Ард иргэд жагсаалтаар орж ирдэг тогтолцоог эсэргүүцэж байгаа. Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотоо нэмэх хэрэгтэй. Монголын хүн амын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Тиймээс сонгуулийн хуульдаа нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалтыг оруулж өгөх хэрэгтэй байна. 

 

 

Сонгогчдын шилжилт хөдөлгөөн тойрог жижигрэх тусам улам их гарч ирдэг

 

13:30 цаг: 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэж,  гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

 

-Сонгогчдыг бөөнөөр нь хоморголон шилжин суурьшилт хийлгэдгийг хуулиараа хатуу хориглох хэрэгтэй. Хориглоогүй болохоор зөвшөөрч байгаа хэрэг. Энэ хуулинд сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хориглох заалт тусгаж болох уу?

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

 

-Сонгогчдын шилжилт хөдөлгөөн тойрог жижигрэх тусам улам их гарч ирдэг. Хэрвээ буцаад 76 жижиг тойрог руу шилжвэл сонгогчдын шилжилт хөдөлгөөн ихэснэ. Сонгууль хуульд санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө аливаа шилжилт хөдөлгөөнийг бүрэн хаахаар тусгасан байгаа.

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

 

-Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгэх заалт оруулна. Төрийн албан хаагч хууль зөрчвөл дахин төрийн албанд орохыг нь хориглосон хуулийн заалт байдаг. 

 

УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ

 

12:50 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслөөр УИХ-ын сонгуулийг 50:26 гэсэн холимог тогтолцоогоор явуулахаар тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

 

 УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

 

-АН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд сонгуулийн холимог тогтолцоог тусгах санал  гаргаад унасан. Өнөөдөр УИХ-ын сонгуулийн төслийг холимог тогтолцоогоор явуулахаар оруулж ирж байна. Энэ хуулийн 67 дугаар зүйл дээр "Улс нэг тойрог байна. Нийт мандатын тоо 26 байх ёстой. 26 мандаттай тойрог дээр 1 нэр дэвшигчийг дугуйлна гэжээ. 26 мандат байгаа бол 26 хүртэл нэрийг өөрийнхөө сонгох хүнийг дугуйлах ёстой. 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад 500-600 хүниий нэрсээс яаж хайх вэ? Сонгууль нэг өдөртөө багтаж явагдах уу? Техникийн ямар боломж байна вэ?

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Бусад улс орнуудын мажоратори тогтолтцоог судалсан. 50 хувь нь пропорцианаль тогтолцоогоор тойрогт нэр дэвшинэ. 50:26 гэсэн холимог тогтолцоог бид судалгаа хийсний үндсэн дээр гаргаж ирсэн. 26 нэр дэвшигчээс нэгийг нь сонгоно. Жижиг тойргоос ч нэгийг л дугуйлдаг. Энэ аргачлалаараа явж байгаа гэсэн хариулт өгөв. 

 

 

Өмнөх сонгуулиудад нэг саналын хуудсаар саналаа өгдөг байсан бол ирэх сонгуульд 4 саналын хуудас шаардагдах бөгөөд техникийн хувьд боломж байхгүй гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тайлбарлалаа.

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Батзанданг үзүүлмээр бна юмтайн ч юмтай нөхөр дөө
2019-12-07
Зочин:
Сэтгэц эрүүл гэсэн бичгийг наад Оркууд чинь ядах юмгүй л авчихна эхлээд хахууль дараа нь айлгаж сүрдүүлнэ
2019-12-07
Зочин:
Манай улс төрд ялангуяа уих-д бүр цайрчихсан ОРКУУД сандайлж бугшчихсан дээр нь муухай хорон зальтай улс төрийн байтугай хувь хүний соёл хүмүүжил ёс суртахуун гэж байхгүй л байх
2019-12-07
Иргэн:
ЖДҮ болон бусад Сан-гаас хулгай хийгээгүй хүнийг л МАН дэвшүүлээрэй дээ. Үгүй бол танай нам навс ялагдана.
2019-12-06
bilgee:
Bilgiin hartsaanii don ilersen n ter murat nar bolhoos em ergui l hoorondoo nudgai dontood bdag bololtoi tiim uchiraas nrgendee shudraga zarchimch bj chaddaggui ym shig bnlee.
2019-12-06
Гэмт хэрэг үйлдэж байсан үйлдэх магадлалтай зөрчил гаргаж байсан шуналын шизофернытэй гаж донтой архичин этгээдийг сонгуулд оруулахгүй шүү
2019-12-06
тоологч:
Мал тооллого эхэлсэн гэх юм, хотынхоо төвөөс эхэлсэн нь дээр байхаа
2019-12-06
тоологч:
Мал тооллого эхэлсэн гэх юм, хотынхоо төвөөс эхэлсэн нь дээр байхаа
2019-12-06
ХА ХА:
МАНАЙД ЧИНЬ 4 ХҮНИЙ НЭГ НЬ МЭДРЭЛ ГЭЭ БИЗ ДЭЭ
2019-12-06
mgl:
uls turch gej uursdiiguu nerledeg deeremchid hun bish chutguruud chumguruudees setgetsiin jaahan uurchlulttei jiriin hun hamaagui deer
2019-12-06
Яг үнэн. Хужаад үйлчлэх гэдэгийг л САЙН ойлгодог
2019-12-06
АРД ТҮМЭН:
76 БҮГД сэтгэцийн ӨӨРРЧЛӨЛТТЭЙ, ЯАГААД гэвэл тэдний оюун ухаанд эх орон гэдэг ОЙЛГОЛТ БХГҮЙ, арчигдчихсан
2019-12-06
Яг үнэн. Хужаад үйлчлэх гэдэгийг л САЙН ойлгодог
bas bilegiin kharitsaany donguy baykh zaalt oruulj ugukh kheregtey ,
2019-12-06