Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ
2019-12-06


Германд найм дахь үеийн Volkswagen Golf машины борлуулалт эхэлсэн талаар Вольксвагены хэвлэлийн алба мэдээллээ. 

 

Энэ оны аравдугаар сард албан ёсоор танилцуулж байсан автомашины шинэ цувралд 130 болон 150 морины хүчтэй бензин хөдөлгүүрт хоёр төрлийн машин, 115 болон 150 морины хүчтэй дизель хөдөлгүүрт хоёр машин багтаж байгаа аж.

 

Шинэ Голфын үнэ 27510 евро байх бөгөөд ирэх оноос 20 мянган еврогоос эхлэх өөр төрлүүд худалдаанд гарах юм байна.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин