ДЭМБ: Дэлхий даяар улаан бурхан өвчнөөс үүдэлтэй нас барах тохиолдол өсч байна
2019-12-06

 

Жил бүр дэлхий даяар улаан бурхан өвчний улмаас амиа алдаж буй хүмүүсийн тоо  20 мянгаар нэмэгдэж байгаа талаар ДЭМБ мэдээллээ. 

 

ДЭМБ-ын гаргасан тайланд дурдснаар 2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянган хүн нас барсан байна. 

 

2018 оны дүнгээр ДЭМБ-ын гишүүн орнуудын илгээсэн тайлангаас харахад дэлхий даяар өнгөрсөн онд улаан бурхан өвчний тохиолдол 353 236 бүртгэгджээ. Гэхдээ тайланд бүртгэгдснээс илүүтэйгээр бодит байдал дээр энэ өвчний тохиолдол хэд дахин их байгаа нь санаа зовнихуйц асуудал хэмээн ДЭМБ онцолсон байна.

 

ДЭМБ-ын судалгаагаар, 2018 онд 9 769 400 хүн улаан бурхны халдвар авсан бол тэднээс 142,3 мянга нь нас баржээ.

 

2000 онтой харьцуулахад өвчилсөн хүмүүсийн тоо гурав дахин буурсан ч амиа алдсан хүний тоо дөрөв дахин өссөн байна. Харин 2017 онтой харьцуулахад 2018 онд өвчний тохиолдол хоёр саяар илүү, харин өвчний улмаас амиа алдсан тохиолдол 20 мянга бүртгэгджээ.

 

Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь тав хүртэлх насны хүүхдүүд байгаа гэнэ. Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын тусламжтайгаар сэргийлэх боломжтой бөгөөд тиймээс "дархлаажуулалт болон эрүүл мэндийг хамгаалах чанартай үйлчилгээнд хөрөнгө оруулахыг" дэлхий дахинд хандан ДЭМБ уриалжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин