Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах дүрмүүд
2019-12-07

 

Арванхоёрдугаар сар гармагц албан байгууллагууд шинэ оноо угтах баяр зохион байгуулж эхэлдэг. Хамт олонтойгоо цагийг зугаатай  өнгөрүүлэх сайхан боломж. Гэхдээ байгууллагын үдэшлэг дээр дараа нь ичгүүртэй байдалд орохгүйн тулд биеэ хэрхэн авч явах ёстой вэ? 

 

Ийм нөхцөлд баримтлах цөөн дүрмийг хүргэж байна.

Өөрийгөө хүндэл

Гутамшигтай байдалд орохгүйн тулд үдэшлэгээс татгалзаж болно л доо. Гэхдээ татгалзах шалтгаан таны нэр хүндэд муугаар нөлөөлөхгүй байх ёстой.  Мөн байгууллагын үдэшлэг дээр танд хэрэгтэй хүмүүстэй албан бус  харилцаа үүсгэх боломжтой гэдгийг санаарай. Тиймээс үдэшлэгт очин чухал хүмүүстэй яриа өрнүүлснээр албан тушаал ахих боломж ч гарч мэднэ.

 

Цаг баримтал

 

Байгууллагын шинэ жилийг угтах арга хэмжээ албан бус хэдий ч ажил хэргийн дүрмүүд үйлчилдэг. Үүний нэг нь уулзалтанд цагтаа ирэх дүрэм юм. Үдэшлэгийн эхэнд байгууллагын дарга үг хэлж баярын арга хэмжээг нээх нь түгээмэл. Харин яг энэ үеэр та хоцорч орж ирэн, олны анхаарлыг өөр дээрээ татах нь зохисгүй. 

 

Согтууруулах ундаа

 

Үдэшлэгийн маргааш нь хамт олныхоо өмнө нүүр улайх гол шалтгаан нь согтууруулах ундаа болдог гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хэтрүүлэн уух хэрэггүй, түүнчлэн олон төрлийн согтууруулах ундаа хольж уувал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, маргааш нь архины хордлого буюу "шарталт"-д орно. Мөн хөлчүүрхсэн үедээ олон таагүй үйлдэл хийх эрсдэлтэй. Мэдээж согтууруулах ундаа огт хэрэглэхгүй байх нь мөн л зохимжгүй. Нэг хундага оргилуун дарс бариад үдшийг өнгөрүүлж болно.

 

Хоол 

 

Мөн л зохих дүрмүүд энд үйлчлэх бөгөөд огт хоол идэлгүй олон хоносон мэт бүх төрлийн зууш, салат, хоол руу дайрах хэрэггүй. Түүнчлэн үдэшлэгийн ширээн дээрээс хоол, амттан авч цүнхлэх нь зохисгүйд тооцогддог. 

 

Танилцах 

 

Томоохон албан байгууллагуудад зарим ажилтнууд нэгнээ танихгүй  байх нь бий. Царайг нь таних ч нэрийг нь мэдэхгүй тохиолдолд үдэшлэгийн үеэр дөхөж очоод "Сайн уу? Намайг .... гэдэг. Бид нэг байгууллагад ажилладаг, үдшийг сайхан өнгөрүүлээрэй" гэж хэлэхэд эелдэг, боловсон нэгэн бол танд хариу нэрээ хэлнэ.

 

Харилцаа

 

Энэ арга хэмжээ нь найзууд биш харин хамтран ажиллагсдын дунд явагдаж байгаа гэдгийг санаарай. Тиймээс үг яриандаа анхаарч, ажил хэргийн нэр хүндийг сэвтээхүйц аливаа үг өгүүлбэр гаргахгүй байхыг хичээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шинэ жилийнхээ палажтай согтож унаад хөлдөж үхсэн эмэгтэй байсан шүү дээ. Согтуу нгнээ хүргэж өгч байгаарай.
2019-12-12
xoxi chini mal aa
2019-12-09
xoxi chini mal aa
2019-12-09
xamgiin gol ni tasarsan negnee gert ni awaachij tushaax,
2019-12-09
Шинэ жилийнхээ палажтай согтож унаад хөлдөж үхсэн эмэгтэй байсан шүү дээ. Согтуу нгнээ хүргэж өгч байгаарай.
ЗОЧИН:
Баярлаад тэмдэглээд тасраад сурчихсан юм чам шиг юмаар заалгах болоогүй ээ.Өнгөрсөн жилийн шинэ жилээр яалаа ширээ таарсан ажлыхаа аниа нартай хундага тулгаад л бүжиглээд л дуулаад л байсан.Өглөө сэрэхнээ ёо ёо ажлыхаа хамгийн царай муутай хөгшин аниагийн өвөрт ээ бурхан минь шав шалдан ажлын хөгшин аниа мээм нь унжсан харвин нь бялхалзаж жигтэйхэн жаргалтай намайг тэвэрчихсэн хиймэл шүдээ стакантай усанд хийчихсэн намайг тас тэвэрчихээд салахгүй байсан.Арайхийж нэг хийж өгөөд зугтаасан.Тэгээд б ажлаасаа гарсийшт өөртөө гутраад тэр хөгшин аниа нялх ногоо зулгаасан гэж ярьсан гэийшт ёо ёо балиар балиар
2019-12-08
xoxi chini mal aa
xoxi chini mal aa