Хардлага, болгоомжлол дагуулсан холимог тогтолцоо
2019-12-09

Парламентаар  УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ. 2020 оны сонгуулийг том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоогоор явуулахаар сонгоод байна.  Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ гэж үзжээ.  Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө УДШ-д бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

 

Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 01-р сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулалт оруулсан байна. 

 

УИХ-ын гишүүд сонгуулийн хуулийн төсөлд намуудын саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатайг онцолж байсан юм. Тухайлбал, УИХ-ын экс дарга М.Энхболд "2016 оны сонгуулийн хуулийг хэлэлцэхэд тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, бүх улс төрийн намуудын удирдлагудыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа нэгтгэж байсан. Иймд Сонгуулийн хуулийн төсөлд бүх улс төрийн намын санал чухал" гэдгийг онцолж байлаа.  Үүнд "Хуулийн төслийг боловсруулах явцдаа улс төрийн 26 нам, сонгууль зохион байгуулахад оролцдог төрийн 8 байгууллага, мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас нийтдээ 410 гаруй санал ирүүлснээс 320 гаруй саналыг нь гурван хуульд тусгасан" гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгч байсан.

 

Мөн уг хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах, цахим орчин дахь олон нийтийн сүлжээ ашиглахдаа хязгаартай байх талаар, сонгууль болон санал хураалтын төрөл, түүнийг зохион байгуулах үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах асуудлыг хуульчлахаар, сонгогчийн шилжилт хөдөлгөөнд тавигдах хязгаарлалтыг нарийвчлан зохицуулаагүйгээс сонгогчид сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөхүйц байдлаар зохион байгуулалттайгаар шилжиж байсныг зогсоох талаар, сонгуулийн мөрийн хөтөлбөрт Төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргах асуудлыг тодорхой болгож, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргах хугацаа, журмыг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтуудыг тусгах санал байнгын хорооноос гаргасан байлаа.  

 

Сонгуулийн 50:26 гэсэн тогтолцооны улс нэг тойрогт нэр дэвшигчдэд гишүүд анхаарлаа хандуулж, байр сууриа хэлж байсан.  26 хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх ёстой байтал нэг хүн дугуйлах, 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад хугацаа, техникийн боломж байгаад эргэлзэж байгаа юм.  Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх аж. "900 гаруй хүнээс 26-г сонгоно гэхээр өглөөний 07 цагаас үдшийн 22 цагийн хооронд 2.5 сая  сонгогч санал өгч  амжихгүй. Бид саналын хуудас дээр ажиллаж үзэхэд  нэг хүнийг дугуйлах боломжтой гэж гарсан.  Өөрөөр хэлбэл, 26 хүнийг саналын хуудсанд тэмдэглэхэд техник, цаг хугацааны хувьд ч боломжгүй" гэсэн тайлбарыг СЕХ хийж байгаа. 

 

Түүнчлэн энэ удаагийн сонгуулийн хуульд Засгийн газраас ирүүлсэн саналд сонгуульд нэр дэвшигчдэд тавьсан шалгуурт сэтгэцийн өөрчлөлттэй эсэх магадлагааг авчрах заалт  байгаад гишүүд болгоомжтой хандаж, улстөржилт ором магадлалтайг анхааруулж байсан. Сонгуулийн хуулинд улс төрийн хүчнүүд саналаа ирүүлэх ч эрх баригчдад сонгуулийн схемийг зураглах эрх байгаа. Эхнээсээ нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, тойргийн хуваарилалт хардлага, болгоомжлол дагуулж байна. 

 

Ямартай ч УИХ хуулийн хугацаанд Сонгуулийн хуулийг хэлэлцэн батална. Холимог тогтолцоогоор явагдах ирэх сонгуулиар хэн тойрогт, нэр намын жагсаалтад нэрээ бичүүлэх, 50 тойргийг хэрхэн зурах , 26-д өрсөлдөх эрхмүүд нэр эрэмбэлэх гээд  хөшигний ард улс төрийн халуухан тэмцэл өрнөх нь.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
enkhmaa:
Snuu shine baraag yaj uzehuu
2019-12-10
Irgen:
Arai davarsan ichih nuurgui yumaa. Huuk olon sanal avanguut 25 oodgui baagii nar sanal avahgui ch orood irne gej goridoj baigaam bn
2019-12-09
Genet bayjsan huniig sejiglej yagaad baijsaniig shalgadag bolyo
2019-12-09
Луувир, хулгай, авилга, тусгаар тогтнол, өр, ядуурал, хэлмэгдүүлэлт, хятадаас хараат, тархиа угаалгасан ардууд, боловсролгүй, шуналтай, атаа хорсол, зорилгогүй, залхуу монголчууд
2019-12-09
ганна:
жагсаалтаар явуулаад бѳѳнд нь унгаах хэрэгтэй тэгэж байж зайлна энэ хүмүүс
2019-12-09
ганна:
жагсаалтаар явуулаад бѳѳнд нь унгаах хэрэгтэй тэгэж байж зайлна энэ хүмүүс
2019-12-09
ганна:
жагсаалтаар явуулаад бѳѳнд нь унгаах хэрэгтэй тэгэж байж зайлна энэ хүмүүс
2019-12-09
zochin:
Анх удаа нэр дэвшиж буй залуучуудаа гаргьяа. Олон удаа суусан гаруудыг бѳѳнд нь унгаах хэрэгтэй шүү
2019-12-09
zochin:
Анх удаа нэр дэвшиж буй залуучуудаа гаргьяа. Олон удаа суусан гаруудыг бѳѳнд нь унгаах хэрэгтэй шүү
2019-12-09
zochin:
Анх удаа нэр дэвшиж буй залуучуудаа гаргьяа. Олон удаа суусан гаруудыг бѳѳнд нь унгаах хэрэгтэй шүү
2019-12-09
zochin:
Анх удаа нэр дэвшиж буй залуучуудаа гаргьяа. Олон удаа суусан гаруудыг бѳѳнд нь унгаах хэрэгтэй шүү
2019-12-09
zochin:
Анх удаа нэр дэвшиж буй залуучуудаа гаргьяа. Олон удаа суусан гаруудыг бѳѳнд нь унгаах хэрэгтэй шүү
2019-12-09
zochin:
Анх удаа нэр дэвшиж буй залуучуудаа гаргьяа. Олон удаа суусан гаруудыг бѳѳнд нь унгаах хэрэгтэй шүү
2019-12-09
zochin:
Ardiin namiin 26 hugshin garuudiig bugd.zohion baiguulaltai ungaaya. Bolomj oldoj baigaa deer zaluuchuudaa gariya
2019-12-09
zochin:
Ardiin namiin 26 hugshin garuudiig bugd.zohion baiguulaltai ungaaya. Bolomj oldoj baigaa deer zaluuchuudaa gariya
2019-12-09
Зочин:
Ардын нам л шийднэ шуу дээ эд нар оорсдоо ашигтай хувилбар гарна шуу дээ харин ард тумэн эсрэг огох хэрэгтэй одоо эд нар ард тумэн улс торын намууд эсрэг байгаа тул уунийг болье гээд л оор хувилбар оруулаж ирээд батлаад тэрийгээ санал авсан гээд л их хурлын гишууд нь яриад явна шуу дээ хараж л байгаарай
2019-12-09
ЭНЭ бул луйвар холимогтогтолцоо гэж
2019-12-09
enkhmaa:
Snuu shine baraag yaj uzehuu