Оны шилдэгт нэр дэвшигчдийг зарлалаа
2019-12-09

 

 

 

2019 оны Монгол Улсын шилдэг тамирчдыг тодруулах санал асуулга эхэлсэн байна. Уламжлал ёсоор тамирчдын дэлхий, тивийн түвшинд үзүүлсэн амжилтыг нягтлан Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос тамирчин, спорт тоглоомын багийг нэр дэвшүүлжээ.

Эмэгтэй тамирчин:

 

-Ц.Анударь (буудлага). “Токио-2020” олимпийн наадмын Монголын багийн анхны эрхийг авсан

 

-М.Анхцэцэг (хүндийг өргөлт). ДАШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл медаль хүртсэн

 

-С.Батцэцэг (чөлөөт бөх). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, олимпийн эрх авсан

 

-Б.Болортуяа (чөлөөт бөх). ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн

 

-О.Гүндэгмаа (буудлага). “Токио-2020” олимпийн наадмын эрх авсан

 

-О.Есүгэн (буудлага). “Токио-2020” олимпийн наадмын эрх авсан -

 

Д.Номин-Эрдэнэ (шатар). Эрэгтэй их мастерийн болзол биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болов

 

-М.Уранцэцэг (жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн

 

-Л.Сосорбарам (жүдо). Залуучуудын ДАШТ-д аваргалсан

 

-Б.Шоовдор (чөлөөт бөх). ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн

 

Эрэгтэй тамирчин:

 

-Д.Алтансүх (самбо). ДАШТ-д аваргалсан

 

-Э.Даваахүү (буудлага). “Токио-2020” Олимпийн наадмын эрх авсан

 

-Д.Дэлгэрням (3х3 сагсан бөмбөг). Гранпри, их дуулга тэмцээнүүдэд амжилттай оролцож, шилдэг тоглогчоор шалгарсан

 

-Л.Отгонбаатар (жүдо). Ази тивийн АШТ-д аваргалсан

 

-О.Ууганбаатар (жүдо). Ази тивийн АШТ-д аваргалсан

 

-Д.Пүрэвдорж (самбо). ДАШТ-д аваргалсан

 

-Э.Цэндбаатар (бокс). ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн аварга

 

-Ц.Цогтбаатар (жүдо). Ази тивийн АШТ-д аваргалсан

 

Спорт тоглоомын баг:

 

-3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг. Монгол Улсаас анх удаагаа спорт тоглоомын төрлөөр олимпийн наадамд оролцох эрх авсан

 

-3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг. Гранпри, их дуулга тэмцээнүүдэд амжилттай оролцсон

 

-Хөлбөмбөгийн шигшээ баг. ДАШТ-ий 2-р шатанд анхны хожлоо авсан

 

-Шайбтай хоккейн шигшээ баг. “Asian Сhallenge Сup” тэмцээнд хоёрдахь жилдээ дараалан аваргалсан.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bugdeeree gez bodoz bn
2019-12-09