Согтуурсан үедээ өндрөөс үсрэхийг завдсан эмэгтэйг аварчээ
2019-12-09

Согтуурсан үедээ өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан эмэгтэйг цагдаа болон онцгой байдлын албан хаагчид аварчээ.

 

Тодруулбал Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд “Нисдэг машин” автозасварын газрын дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлага 2019.12.09-ний шөнийн 03:34 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03:44 цагт очиж иргэн О /22 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 6 давхар байшингийн дээвэр дээр сууж байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчдын хамт аварсан байна. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yadaj ene emegteichyyd icheesee yasanch ih arhi uudag um be dee
2019-12-09