ФОТО: Ардыг чилээсэн албан татварын нэмэгдлээ зогсоо
2019-12-09
Гэрэл зургуудыг MPA.mn

 

"Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 3/47 тогтоолоор баталсан.  Ингэснээр Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2015 оны 1 сарын 1-нээс авч эхэлсэн. 

 

Ингэснээр тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч жилд нэг удаа авто зам ашигласны төлбөрт 10-70 мянган төгрөг төлдөг байв. Харин ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, жолооч нар жилд нэг удаа 50-120 мянган төгрөг төлөх саналыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 29 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталсан. 

 

Гэвч НИТХ-ын энэхүү шийдвэрийг автомашин эзэмшигчид эрс эсэргүүцэж өнөөдөр /2019.12.09/ Сүхбаатарын талбайг тойрон автомашинтай жагсаал зохион байгуулж байна. Жагсаалд 33 тээврийн хэрэгсэл, постер, баннер байрлуулсан, 5-10 машин дагаж яваа бөгөөд нийт 40 гаруй тээврийн хэрэгсэл жагсаалд оролцож байна.

 

Тэд "Ардыг чилээсэн албан татварууд", "Төсвийн алдагдлыг түмэнд бүү үүрүүл", "Татваруудын нэмэгдлийг зогсоо" зэрэг уриа лоозон барьжээ. Иргэдээс жагсаалаас улбаалан ажил, хичээлээсээ хоцорч байна гэх маш олон гомдол цагдаагийн 102 болон Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн утсанд иржээ. 

 

Нийслэлийн замын санд төвлөрөх зам ашигласны хөрөнгийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд зарцуулдаг журамтай.Харин ирэх оноос зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 орчим тэрбум төгрөг төвлөрнө. Энэхүү хөрөнгийг автозамыг нөхөн сэргээх, өргөтгөн шинэчлэх ажил зарцуулахаас гадна   нийтийн тээврийн парк шинэчлэлт хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг албаныхан хэлсэн. 

Shuud.mn
Сонин хачин
Muunokhoi:
Эдгэээр жагсагчид дунд өндөр цалинтай тээврийн жолоочиййн ажилд тэнцэх хүн ганц ч байхгүй
2019-12-10
tur:
Idsen eruu huvhairch iduulsen but urgadag eh deedsiin ug bii. Huvidaad husaad l bai .
2019-12-09
Наад Нийтийн тээврээ тодорхой хувийг нь хувийн хэвшилд өг. Тэгээд дарга та нар нийтийн тээврээр яв. Албаны унаанаасаа татгалз чаддаг юм бол. Тэгээд иргэдийг нийтийн тээврээр яв гэж шах
2019-12-09