Жагсагчид явганаар авто замын хөдөлгөөнийг хааж байна
2019-12-09

 

Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх тухай НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцэж автомашин эзэмшигчид жагсаал зохион байгуулж байна.

 

Жагсаалд иргэд нийт 40 гаруй тээврийн хэрэгсэлтэйгээр оролцож байгаа бөгөөд тэд явганаар гар алдлан зогсож замын хөдөлгөөнийг хаан, уулзвар нэвтрэх хөдөлгөөнд саад учруулж байна. 

 

Тээврийн цагдаагийн албанаас "Жагсагчид явганаар Төв шуудан, Драмын театрын урд уулзвар орчмын авто замын хөдөлгөөнийг хааж бусад хөдөлгөөнд оролцогч нарын чөлөөтэй зорчихыг хааж байна. Ингэж бусдын хөдөлгөөнд саад болохгүй байхыг анхааруулж байна" гэлээ. 

 

Дашрамд Ерөнхий сайд У.Хүрэлсүх авто зам ашигласаны хураамжыг нэмэх асуудлыг эргэж харахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгоод байна. 

 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Хэнчбиш:
Нийслэлд 400000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг гээ биз дээ 40 хүн төлөөлж чадах уу
2019-12-09
Jagsagchdad amjilt husie.Hongkongiin ard tumen shig Temtsei.
2019-12-09
NAAD LALARUUDDAA TUR TUMUR NUUREE UZUULEECH , MAKHN _YN LALARUUDYN ZOKHION BAYGUULJ BAYGAA UYMEEN ,
2019-12-09
тэмцэж чаддаггүй ард тзмэн шүү, шинэ жил уух идэхээ бодоол явцгааж байгаа биздээ. Энэ хэдэн хүнд баярлах ёстой бусуу
2019-12-09
Ooo:
Tugjereend bas nermees odoo bolio
2019-12-09