Төрийн албыг өндөр боловсролтой, ёс зүйтэй хүмүүс залгуулах учиртай
2019-12-09

-ТӨРИЙН АЛБАНЫ НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА-

 

 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн алба дахь шинэтгэлийн үйл явц улс орон даяар үе шаттайгаар өрнөж байгаа билээ.

 

Энэхүү ажлын нэг хэсэг болох “Төрийн албаны нэгдсэн сургалт” өнөөдөр   Дотоод хэргийн их сургууль дээр эхэллээ. Сургалтыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй, төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс хамтран зохион байгуулж байна. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат нар оролцож үг хэлэв.

 

Төрийн албаны зөвлөлийн дарга сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хувийн хэвшил хүнээ бэлдээд, чадварлаг боловсон хүчнийг татаж байхад төрийн алба хүн ирж ажиллахыг хүлээгээд сууж таарахгүй. Өсөн дэвжих төрийн үйлийг өрсөлдөх чадвартай, өндөр боловсролтой, ёс зүйтэй хүмүүс залгуулах учиртай.

 

Тиймээс, дэлхийн улс орнуудад хувийн хэвшлийн хэрэгжүүлж ирсэн арга барилуудын нэг болох head hunting буюу мэргэжлийн топ экспертүүдийг байгууллагадаа урин ажиллуулдаг туршлагыг Мерит зарчмын хүрээнд төрийн албанд нэвтрүүлэх хэрэгтэй. head hunting буюу “толгой ангуулчлах” утгачилбал оюуны өндөр чадамжтай хүний хүний сэтгэлгээг төрийн албанд ашиглах тухай асуудал юм.

 

Зөв хүнийг зөв ажилд нь томилж зөв үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлж бодит ажил хэрэг болгох зөв ажлын эхлэлийг тавьж байна. Чадахуйн зарчмын мөн чанар ийм юм.

 

Эстони улс үндсэндээ дижитал орон болж, төрийн үйлчилгээ блокчэйн технологид суурилан 24 цаг 7 хоног тасралтгүй системд шилжиж чаджээ. Төрийн бүх үйлчилгээ өдөр шөнө, амралт баяр ёслолын өдрүүдээс үл хамааран онлайнаар явагдаж байна. Аргентин энэ оны эхний өдрөөс цаасгүй Засгийн газартай болж, технологийг авлигатай тэмцэх гол түншээ болгож байна.

 

Хятадад “нийгмийн оноо”-ны системийг туршиж эхэлжээ. Архи их авдаг, уудаг, гарцгүй газраар гардаг, гудамжинд зүй бус авирладаг хүнийг царайгаар нь таниад хиймэл оюун ухааны оролцоотойгоор зээлжих зэрэглэлийг нь бууруулж, нийгмийн хариуцлага хүлээлгэж байна.

 

“Сөрөг үйл явдлыг сөрөн зогсож болдог, харин цаг нь ирсэн үзэл санааг зогсоох боломжгүй” гэсэн ухаантны үг бий. Иргэд, олон нийтийн дунд төрийн албаны шинэчлэлтийг хийх хүлээлт өндөр давтамжтай, шударга ёсны хүсэмжлэл их байна. Бэлтгэгдэж чадсан хүн бэрхшээл, сорилыг хохирол багатай даван туулна.

 

Мэдлэгтэй, ур чадвартай, мэдээлэл боловсруулж чаддаг эрдэм илүү төрийн албан хаагч үүнийг хийж чадна. Ирэх жилийг төрийн албан хаагчдын хувьд тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх жил болгоно” хэмээн онцолсон юм.

 

Гурван өдрийн турш үргэлжлэх уг сургалтад, яамндын Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлаг дарга нар, нийслэл, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, салбар зөвлөлгүй байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнгүүд гээд нийт 300 гаруй төлөөлөгчид хамрагдаж байна.

 

Сургалт үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин
ТУЛУ:
ЯГ ҮНЭН
2020-01-01
БРАВО
2020-01-01
ОК:
ОК
2020-01-01
ЯГ ЗӨВ:
ҮНЭН
2020-01-01
зочин:
төрийн алба садан төрлийн алба, ялсан намуудын алба болоод байна даа,
2019-12-27
Ц.ЯДАМСҮРЭН:
МОНГОЛ ТӨРД ЦЭВЭР ЁС ЗҮЙТЭЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ТӨРИЙН АЛБЫГ МЭДДЭГ АМЬДРАЛЫН ТУРШЛАГАТАЙ ХҮНИЙГ Л АЖИЛЛУУЛБАЛ БОЛОХ УЧИРТАЙ ЮМ ШҮҮ
2019-12-18
Tiimshdee
2019-12-16
Иргэг:
Наадах чинь сургалт хийгээд сайжирчихдаг ажил биш бхаа. Төрийн албаны зөвлөлөөс эхлээд улс төр болчихсон энэ дампуу юмаа үндсээр нь өөрчилтлөө удна биз дээ. МАН ын Баатарзоригоос эхлээд бэртэгчин намчдаа хурдан зайлуул аа
2019-12-15
Хэнчбиш:
Жилд ганц удаа авдаг шалгатынхаа тестийг ч зөв боловсруулах чадваргүй төрийн албаны зөвлөл өндөр боловсрол гэж яриад яах вэ
2019-12-09
ЯГ ЗӨВ:
ҮНЭН
Tiimshdee
зочин:
энэ олон жилийн хугацаанд төрд үнэнчээр чин сэтгэлээсээ ажилладаг ёс зүйтэй хүнтэй ёстой таарч байсангүй дээ юу үнэн гэвэл тэр л үнэн
2019-12-09
ОК:
ОК
Зочин:
Одоо ажиллаж бгаа намчирхаж оруулсан төрийн ажлыгсамарч буй нөхдүүдээ яаж удаан байлгах вэ гэж арга саам хайж ядах юм.Эцсийн эцэст иргэд сэтгэл ханамжтай үлдэх ёстой.Иймд жилд нэг удаа иргэдээс санал авч үнэлгээ өгүүлдэг болох хэрэгтэй.тэд шударга шүүгчид.
2019-12-09
БРАВО
иргэн:
Их хурлын даргаасаа эхлээд төрийн албыг төрлийн алба болгож төрсөн эгч Батцэцэгийгээ төрийн албанд шургуулж төрийн ажлыг нурааж байгаагийн хаагуур нь АТГ яваад байна вэ? АТГ шудрага байвал яасан юм вэ? Энэ эгч нь ч ичихгүй юм даа. Эгч дүү хоёр ичих нүүртэй байвал яасан юм вэ?
2019-12-09
хха:
ихэнх нь шуналтай гарууд. шуналтай хүмүүс нийлж бгаад сайн хүмүүсээ нухчин дардаг.
2019-12-09
ТУЛУ:
ЯГ ҮНЭН
Zochin:
Zuv shu, ene talaar yadaj yarij ehelj bgaa n , mun ajil hereg bolgoh gj oroldoj bga n ih tom amjilt shu
2019-12-09
Ц.ЯДАМСҮРЭН:
МОНГОЛ ТӨРД ЦЭВЭР ЁС ЗҮЙТЭЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ТӨРИЙН АЛБЫГ МЭДДЭГ АМЬДРАЛЫН ТУРШЛАГАТАЙ ХҮНИЙГ Л АЖИЛЛУУЛБАЛ БОЛОХ УЧИРТАЙ ЮМ ШҮҮ