“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ
2019-12-10

 

Улсын хилийн торыг таслан хоёр тийш эвхэж тавьчихаад өрөмдлөг хийдэг,  хилийн манааны постыг татан буулгачихаад  хайгуул явуулдаг хуулиас давсан эрхтэй “Макс-Ойл”, “Петро Матад”  гэх   хоёр нэртэй угшил нэгтэй  компанийг  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаас гаргажээ. Мөн аймгийн  ИТХ-ын тэргүүлэгчийг  өмгөөлөгчөөр ажиллуулж, иргэдийн эрхийг зөрчиж ирсэн цайр, төмөрлөгийн  “Шинэ уужим орд” компанийн зөвшөөрлийг цуцласан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн бүс нутагт өнгөрсөн сард ажиллахдаа газар дээр нь дээрх шийдвэрийг гаргасан. Өдгөө тус компанийнхан тоног төхөөрөмжөө зөөж  дуусч байгааг төрийн байгууллагууд мэдээлж, нутгийн  иргэд ярьж байна.

 

АНУ-ын хөрөнгө оруулалттай  “Шинэ уужим орд”  компани цайр, төмөрлөгийн холимог металлын хайгуул явуулж байгаль орчинд ноцтой хохирол учруулж байна гэсэн шүүмжлэл өнгөрсөн хугацаанд байнга гарч ирсэн. Газар дээр нь очиж сурвалжлах явцад тус сумын Засаг дарга Шижирбаатар  хэлэхдээ “Өөрийн төрж өссөн нутгаа хайрлаж  байгаа хэдий ч нэгэнт дээрээс шийдвэр гарч, Засгийн газар хэрэгжүүл гэж үүрэг өгсөн учраас яах ч аргагүй байна”  гэж байсан юм. Компанийн бичиг баримт, техник хэрэгсэл бүрэн бус, харуул хамгаалалтын алба нь бүртгэл хийлгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил тус компанид байсан. Тэгвэл Эрдэнэцагаан сумын нутаг дахь газрын тосны хууль бус хайгуулын  тухайд Макс-Ойл хэмээх компани  анх   зөвшөөрөл авсан байдаг. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас хоёр улсын хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээтэй гэсэн тогтоолыг  2013 онд гаргаснаар Эрдэнэцагаан сумын нутаг Тарган тал хэмээх газар, ХЦ-ийн  0146 ангийн  заставын дэргэд өрөм тавьж ажлаа эхэлсэн гэлцдэг. Хилийн зурваст нэвтрэх  эрхгүйн улмаас нутгийн иргэд, малчид энэ талаар  албан ёсны ямар ч мэдээлэлгүй байв. Энэ үеэс нутгийн иргэдийн мэдээллийн  мөрөөр манай сонин “Жанжны нутаг сүйрлийн ирмэгт”, “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт”  цуврал  эрэн сурвалжлага бэлтгэж, тус нутагт нүүрлэсэн хариуцлагагүй уул уурхайн асуудлыг  олон нийтийн анхааралд оруулсан юм.

 

Үүний дараа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай   “Макс-Ойл” компанийн хайгуулын талбайтай   Хил хамгаалах ерөнхий газрын Ажын хэсэг, “Босоо Хөх Монгол” ТББ-ынхан газар дээр нь танилцсан. Ингэхдээ  хилийн  хамгаалалтын торыг  таслан өрөм тавьсан, харуулын постыг татан буулгасан зэрэг зөрчлийг илрүүлж байв. Гэсэн ч үйл ажиллагааг нь зогсоож чадаагүй.

 

Тэгвэл  “Макс-Ойл” компани  нэрээ солин  “Петро Матад” болгож,  Эрдэнэцагаан  сумаас баруун хойш 70 гаруй км-т байдаг  Хашаат гэдэг газарт   газрын тосны хайгуул нэрийдлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байх тул  манай сэтгүүлч өнгөрсөн наймдугаар сарын дундуур  газар дээрээс нь  дахин сурвалжилсан   юм. Энэ үеэр нутгийн иргэд, малчид мэдээлэл авах гэсэн боловч “Уурхай гаргахгүй, зөвхөн  хайгуул хийж, өрөм тавьж  байгаа. Тэгээд ч  сум болон  багийн малчид, иргэдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Бүх асуудлыг дээд дарга нар мэдэж  шийдвэрлэсэн.  Засгийн газрын шийдвэртэй учраас бид  шууд хайгуул хийх эрхтэй”  гэсэн тайлбарыг өгдөг. Мөн бичиг баримтыг нь шалгах гэхээр “Засгийн газар мэднэ, Ерөнхий сайд шийдвэрлэсэн. Ч.Улаан сайд” мэдэж байгаа  гэж булзааруулж ирсэн юм.

 

Сумын  иргэд, малчдын  зүгээс жагсч тэмцсээр уурхайг  хэд хэдэн удаа түр зогсоож байв. Харамсалтай нь  түр зогсоохоос биш зөвшөөрлийг бүр цуцлах хүртэл шийдвэр гарч байгаагүй. Ийнхүү сүүлийн таван жил гаруй  хугацаанд  хэл ам болж, У.Хүрэлсүх, Ч.Улаан нараар овоглосон уул уурхай цэцэглэж байна уу,   Эсвэл уул уурхайн компаниуд сайд, дарга нарын нэрийг барьж байна уу.  Ерөнхий сайдыг заавал хариулаарай хэмээн асуудал дэвшүүлсний дүнд Макс Ойл, Петро Матад хэмээх хоёр нэртэй, нэг угшилтай Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг зогсоож, Сүхбаатар аймгийн нутгаас гаргажээ.

 

“Зарим Засаг дарга уул уурхайн компанид давуу эрх олгодог”  

 

Дээрх  мэдээллийн баттай эсэхийг   уул уурхайн асуудалд  байнга хяналт тавьж ажилладаг ТББ-уудын  төлөөлөл   Сүхбаатар аймаг дахь Улсаа аврах  ард түмний хөдөлгөөний салбар зөвлөлийн дэд тэргүүн Х.Энхтулгаас тодруулсан юм.

 

-Засгийн газраас Эрдэнэцагаан сум дахь газрын тосны зөвшөөрлийг цуцласан гэсэн мэдээлэ гарчээ. Макс-Ойл, Петро Матад гэхчлэн нэр,  байршлаа солин өөр газарт хайгуул явуулж байгаа юм биш биз? 

 

-Өнгөрсөн наймдугаар сарын 14-нд иргэний нийгмийн байгууллагууд, ТББ хамтран Эрдэнэцагаан сумын нутагт очиж малчдын хамт жагсаал цуглаан хийж хууль зөрчсөн  гурван уурхайг зогсоосон. “Петровис”-ийн охин компани болох газрын тосны “Петро Матад” компанийг  Эрдэнэцагаан сумын нутгаас  бүрмөсөн гаргасан. Нефтийн илэрц илрээгүй гэсэн. Одоо тэр компани дахиж ирэхгүй. Үүгээр манай аймгийн нутагт газрын тосны хайгуулын ажлыг таслан зогсоолоо. Ерөнхий сайд зүүн гурван аймагт ажиллах үеэрээ  энэ шийдвэрийг гаргасан.

 

-Эрдэнэцагаан суманд жоншны компани хайгуул хийж  байгаа нь мөн л хууль зөрчсөн учраас түр зогсоосон. Эцсийн  шийдвэр гарсан уу?

 

-Чоно голын эхэн дээр жоншны хайгуул эхлүүлсэн АДД компанид хог хаягдлын талбай байгуулаагүй, ус ашиглах зөвшөөрөл аваагүй, замын маршрут батлуулаагүй  зэрэг зөрчил байх тул Мэргэжлийн хяналтын газраас уурхайг түр зогсоосон. Зөвшөөрлийг цуцлуулах шаардлагыг аймгийн болон сумын Засаг даргад хүргүүлсэн. Ер нь бол зарим сумын Засаг дарга уул уурхайн компани давуу эрх олгож байсныг ТББ-ууд шаардаж огцруулсан. Ер нь бол манай аймагт төрийн байгууллагын албан хаагчид, асуудал хариуцсан улсын байцаагч,тэр бүү хэл ИТХ-ын тэргүүлэгч хүртэл уул уурхайн нөлөөнд орсон асуудал бий.

 

Манай нийтлэлийн дараа ийнхүү  Сүхбаатар аймагт  газрын тосны хайгуулыг бүр мөсөн зогсоож, нэг  компанийн зөвшөөрлийг цуцлаж,жоншны хайгуулыг зогсоогоод байна. Уул уурхай тойрсон эрэн сурвалжлага ирэх онд үргэлжлэх болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Shuud.mn
Сонин хачин
Гудамжны тэнэг мулгуунууд монгол улсыг бензин тосгүй байлгах зорилготой шантааж хийж амьдрах сонирхолтой
2019-12-11
АРД:
ХЯТАД ОРЖ ИРСЭН БОЛ ЗҮГЭЭР Л ГАРНА ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ ХАХУУЛЫГ НЬ ХАГАРТАЛ ӨГӨӨД Л ХООРОНД НЬ ХЭРЭЛДҮҮЛЭЭД СУУГААД БАЙХАА МЭДЭХ БАЙЛГҮЙ.
2019-12-11
улс төрийн өмчит компани байгуулаадл өөрсдөө хайгуулаа хийгээл газрын тосоо олборлоод л түүхий эдээ бүрдүүлэх нь хамгын зөв, яаш Хятадын жишгээр тэрнээс хэн нэгэн хужаагаар заавал өрөм тавиулж тэрнээсээ хараат болж суудаг манжийн үеийн мал бодлогоосоо татгалзаачээ малнуудаа нутаг дээрээ байж
2019-12-10
100 САЯ ЖИЛ БАЙСАН ГАЗРЫН ДООРХИ БАЯЛАГ, МОНГОЛ МОНГОЛ БОЛТОЛ ДАХИАД ХЭДЭН 10 ЖИЛ БОЛСОН Ч УЛАМ ҮНЭ ЦЭНТЭЙ БОЛООД БАЙЖ БАЙНА. ЭС БӨГӨӨС ОДОО ХЭДЭН ХУЛГАЙЧ ИДЭЭД ДУУСЛАА.
2019-12-10
Сүхбаатар аймгийн иргэдэд уул уурхай болон геологи хайгуулын талаар цэгцтэй зөв ойлголт дутагдалтай байна аа. Бүх хайгуулын компаниудыг харлуулах үйл ажиллагаа л явж байна даа.
2019-12-10
Бүгдийг нь хөөж гарга. Малаа маллаад амьдарцгаая.
2019-12-10
Zocnin:
Uls ornoounegui zarsan howdgiin gaigiin balag duusahgyi yumaa Ulsiin unet baylagiig huataduudad unegui ogson Ocnirbatiig hamgiin muu eronhiilogcnoor todruulj mongol uls tuunii ed baylag ord harshiig huraah heregtei Ter mongol ulsiin baylagiig gadniihand zugeer ogson urwagcn hun bna
2019-12-10
Zocnin:
Uls ornoounegui zarsan howdgiin gaigiin balag duusahgyi yumaa Ulsiin unet baylagiig huataduudad unegui ogson Ocnirbatiig hamgiin muu eronhiilogcnoor todruulj mongol uls tuunii ed baylag ord harshiig huraah heregtei Ter mongol ulsiin baylagiig gadniihand zugeer ogson urwagcn hun bna
2019-12-10
хаха:
ПИЗДАНУУД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРЭЭ ХААНААС ТОС АВАХ ГЭЭД БАЙГА ЛАЛАРУУД ВЭ
2019-12-10
улс төрийн өмчит компани байгуулаадл өөрсдөө хайгуулаа хийгээл газрын тосоо олборлоод л түүхий эдээ бүрдүүлэх нь хамгын зөв, яаш Хятадын жишгээр тэрнээс хэн нэгэн хужаагаар заавал өрөм тавиулж тэрнээсээ хараат болж суудаг манжийн үеийн мал бодлогоосоо татгалзаачээ малнуудаа нутаг дээрээ байж