"Нормандын дөрвөл"-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө
2019-12-10

 

"Нормандын дөрвөл"-ийн тэргүүнүүд оройн хоолны дараа хоёр цаг хэлэлцээр хийснээр уулзалтаа өндөрлүүллээ. 

 

Хэлэлцээр нийтдээ 5,5 цаг үргэлжилсэн бөгөөд үүнээс Орос болон Украины төрийн тэргүүнүүд 1,5 цаг уулзан хэлэлцжээ.

 

Уулзалтын дүнгээр талууд хэлэлцээр амжилттай болсон гэж тэмдэглэсэн ч ямар нэг дорвитой тохиролцоонд хүрээгүй талаар РИА новости мэдээллээ.  Хэлэлцээрийн дүнгээр гаргасан баримт бичигт Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг баталсан байна.

 

Түүнчлэн талууд нормандын форматаар ажлаа үргэлжлүүлэн, дараагийн уулзалтыг дөрвөн сарын дараа явуулахаар тохиролцжээ.

 

Дашрамд дуулгахад, Украины дорнод хэсгийн нөхцөл байдлыг зохицуулах Герман, Орос, Украин, Францын төрийн тэргүүнүүдээс бүрдсэн "Нормандын дөрвөл" -ийн уулзалт анх 2014 оны зургаадугаар сард болж байлаа. 2015 оны хоёрдугаар сард Минск хотноо дээд хэмжээний уулзалт болсон нь "нормандын дөрвөл"-ийн чухал уулзалтад тооцогддог бөгөөд энэ уулзалтаар Минскийн хэлэлцээрийг баталсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин