Ж.Бямбадорж: Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол ихээр ирдэг
2019-12-10

Өнөөдөр Олон Улсын Хүний Эрхийн Өдөр тохиож байна. Хүний Эрхийн өдрийг тохиолдуулан ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр "Манай Улсад хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол ихээр ирж байна. Иргэд, ажилчид нэг үеэ бодоход хүлцэнгүй номхон байхаа больсон. Эрхийнхээ төлөө дугардаг болсон. Дөнгөж сая гэхэд төрийн албан хаагч эмэгтэй ажлын байрны дарамтад өртөж байгаа тухай гомдол ирлээ. Хөдөлмөрлөх эрхтэй, тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол хоёрдугаар байранд орж байна. ХЭҮК-оос уг асуудлуудыг хариуцдаг байгууллага руу шилжүүлж хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавьж байгаа. 

 

Саяхан олон нийтийн анхааралд өртсөн Болороо бүсгүйн асуудлыг бид анхааралтай ажиглаж байлаа. Энэ нь Эрүүгийн хэрэг учраас холбогдох газрууд ажлаа хийсэн.  Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг зориуд татан буулгаснаас хойш эрүүдэн шүүлт, хэргийн өнгө аясыг өөрчилдөг явдал ихэссэн. Үүний нэг нь энэ" гэлээ. 

 

Олон Улсын Хүний Эрхийн өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1950 оноос тэмдэглэж эхэлсэн.

 

1948 оны энэ өдөр  Парис хотын Шайо ордонд НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүний эрхийн бүх нийтийн тунхаглал баталж, энэ нь  хүний иргэний, улс төрийн, эдийн зсаг, нийгмийн болон соёлын эрхийг анх удаа олон улсын хууль зүйн статустай болгосон билээ. Тунхаглал нь  Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Дүрвэгсдийн статусын тухай конвенц зэрэг европын хийгээд олон улсын хамтын ажиллагааны  бусад суурь баримт бичиг гаргах үндэс болсон юм.


Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
gantshn ene hvn geltgvi uls tord bga hogshin togzognvvd zailaasai
2019-12-10
Zochin:
gantshn ene hvn geltgvi uls tord bga hogshin togzognvvd zailaasai
2019-12-10
Zochin:
gantshn ene hvn geltgvi uls tord bga hogshin togzognvvd zailaasai
2019-12-10
Zochin:
gantshn ene hvn geltgvi uls tord bga hogshin togzognvvd zailaasai
2019-12-10
Тэгээд шиййдээч:
Тэгээд шийдээч Наад охид бүсгүйчүүд чинь дарамтанд өртөөд зарим нь унтаж чадахгүй галзуурах гэж байна Зарим нь өмгөөлөх хамгаалах хүн төр засаг байхгүйдээ гутраад хувь заяатайгаа эвлэрээд явж байна
2019-12-10
Tegeed shiidvertei alham hiigeech .. yridaf gazar baahan too heleestei..
2019-12-10
зочин:
ажил хийдэг хүнд байраа тавьж өгөө.онгоцондох бэлгийн дарамт энэ тэрийгээ нэг тийш болгооч.үглээ хүнийг илтгэгч гэхгүйээ
2019-12-10
зочин:
Ард түмэн чинь тэнд янхны ажил хийж бина.Бүгд буудалд янхны ажил хийж байна
2019-12-10
ажлын байрны дарамт царайлаг бүсгүйчүүдийн хувьд маш их байдаг
2019-12-10
odbayaraa yah gj bn UIH, HEK oo
2019-12-10
ОДОО БОЛОО ШД ЭЭ:
ТО ОДОО БОЛИОЧ ДЭЭ ГУЙЯ. ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВИАЧ...
2019-12-10