Хятадад хар тамхитай тэмцэх үндэсний кампанит ажил эхэллээ
2019-12-10

 

Хятадын хууль бус хар тамхины эргэлтийг хянах газар жил бүрийн хяналт шалгалтын ажлаа БНХАУ-ын 31 мужид эхлүүлсэн талаар Синхуа агентлаг мэдээллээ.

 

Сарын хугацаатай үргэлжлэх кампанит ажлыг Хар тамхины эргэлтийг хянах үндэсний комисс зохион байгуулах аж.

 

Кампанит ажил нь хар тамхины бодисын хууль бус эргэлттэй холбоотой гол асуудлуудыг нарийвчлан судлах, устгах, хар тамхины эсрэг олон улсын хууль тогтоомжийг дотооддоо хэрэгжүүлэх зорилготой юм байна. Түүнчлэн хар тамхинд тавих хяналтыг сайжруулах төрийн байгууллагуудын ажлыг шалгах гэнэ.

 

Хар тамхины хяналтын кампанит ажил анх 2014 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил Өвөр Монгол, Хэнань, Цинхай мужуудад явагдаж дуусчээ.

 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил БНХАУ-ын нийгмийн аюулгүй байдлын байгууллагууд 67,9 тонн хар тамхи хураан авч, хар тамхины төрлийн бодис түгээсэнтэй холбоотой 109 мянган эрүүгийн хэргийг шалган, хар тамхины хууль бус эргэлтэд сэжиглэгдсэн 137 400 хүнийг баривчилсан байна.

 

 

Мөн 2018 онд Хятадын хар тамхи хэрэглэгчдийн тоо 5,8 хувиар буурч 2,4 сая хүн болжээ.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
UGAASAA ERTNII SOYOLIH NI UVIIN 1 HESEG NI SHUUDEE,TER UMNUD HESEGIIN HUJAANUUD BOL BUR TOSGONOOROO HAR TAMHI TARIDAG YUM BILEE,BUUR OLON ZUUN JILEESEEL TIIM BAISAN ARDIN EM ARHI TAMHI GEED HIIHGUI YUM BAIHGUI TEND NI ZASGIIN GAZAR NICH BARAG ERH MEDEL TAVIJ CHADDAGGUI IRGED NI ESERGUUTSEED
2019-12-10