Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав
2019-12-10

 

 

UCMAS олон улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд "ТОЯА" хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож 38 чемпион, 36 алтан цом, 6 мөнгөн цом хүртсэн гайхалтай амжилт үзүүллээ.

 

24 дэх удаагийн UCMAS олон улсын тэмцээн Камбож улсын нийслэл Пномпень хотод 12 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дэлхийн 40 орны 4000 хүүхэд багачууд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдсөн юм. "ТОЯА" академиас соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 5-р сард Улаанбаатар хотод зохион байгуулсөн бөгөөд нийт оролцсон 2500 сурагчдаас шагналт байранд шалгарсан хүүхдүүд олон улсын тэмцээнд орох эрхээ авдаг юм.

Эрх авсан сурагчид ТОЯА хүүхэд хөгжлийн академид 7 сарын турш бэлтгэлээ хангасан байна. UCMAS олон улсын тэмцээнд оролцсон Монгол улсын багийн хүүхдүүд эх орондоо 12 дугаар 12-ны өдөр 15:10 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр хүрэлцэн ирнэ.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
Тийм шүү !!!
2019-12-13
Тийм шүү !!!
2019-12-13
bayar hurgey:
bayar hurgey... ulam ih amjilt
2019-12-11
хөөрхөн хөөрхөн бахархмаар
2019-12-10
yamar mundag huuhduud ve. bayar hurgey
2019-12-10
irgen:
ene hoorhon mundag hyyhdyyd syyliin jilyyded mongoliinhoo neriig estoi manduulj bainaa….amjilt az jargal saihan ireedui hysie
2019-12-10
Тийм шүү !!!
Тийм шүү !!!