Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй
2019-12-10

 

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа. Мэдээллийнхээ эхэнд ардчилсан хувьсгалын баярын мэнд дэвшүүллээ. Тэрбээр: 

 

-Ерөнхийлөгч улсын төсөв дэх дөрвөн зүйл дээр хориг тавьсан. 2020-2022 оны хооронд хэрэгжих хөрөнгө оруулалт, НДШ-ийг нэмэгдүүлсэн асуудалд хориг тавьсан. УИХ дахь МАН-ын бүлэг НДШ-ийг нэмэгдүүлсэнийг эсэргүүцсэн хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн. УИХ дахь АН-ын зөвлөл 2020 оныг хэлэлцэж байхад дээрх асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. Түүх, дурсгалын музейг нураахыг эсэргүүцэж байсан. Түүхэн барилгуудыг ямар ч байдалд хуучин загварыг нь хадгалж байх ёстой гэсэн байр суурийг АН барьж байсан. Төсөвт түүх, соёлын барилгын объектуудтай холбоотой 540 тэрбум төгрөг тусгасан. Цоо шинэ музей байгуулна гэж их хэмжээний хөрөнгө төлөвлөсөнтэй АН санал нийлэхгүй байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. 

 

НДШ-ийг нэмэгдүүлж байгаад АН удаа дараа байр сууриа илэрхийлж эсэргүүцэж байсан. Цалинг инфляцитай уялдуулж нэмж байгааг шүүмжилж байсан ч олонхи хүч түрэн баталсан. Ирээдүйн өв санд өнөөдрийн байдлаар 900 гаруй тэрбум төгрөг цугласан байгаа. Энэ бол ард түмний сан болохоос төрийн бус байгууллагын нэрээр явуулж болохгүй. ОУВС-гийн нэр доор зээл тусламжийн асуудал ярьчихаад Сангийн яаманд Ирээдүйн өв санг харьяалуулж байгааг эсэргүүцэж байсан хэмээн мэдээлэв. 

 

УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа. Холимог системээр явуулахад 26 нэр дэвшигчээс нэгийг нь сонгоно гэж тулгаж  байгааг АН эсэргүүцсэн байр суурьтай байгаа аж. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
erdee:
26.s 1 hun songoson n zugeer shuu tuunees bish bas jagsaalt neriin dor butehgui chihees jiirguudmungu bugsuur orood l irne ee.turiin daisanuud shuu!!!
2019-12-11