БНАСАУ энэ сард алсын тусгалт пуужин хөөргөж болзошгүй
2019-12-10 12:59

 

БНАСАУ шинэ төрлийн пуужингийн хөдөлгүүрийн галын туршилт хийсэн бөгөөд католик шашинтнуудын тэмдэглэдэг Зул сарын баяраас өмнө пуужин хөөргөж болзошгүй хэмээн Өмнөд Солонгосын "Чунан ильбо" сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын цэргийн тагнуулынхан Хойд Солонгост дор хаяж хоёр удаа галын туршилт хийсэн нь төрөл бүрийн тусгалтай пуужин ойрын үед хөөргөж болзошгүйн илрэл байж болох юм хэмээн мэдээлсэн байна. 

 

2019 оны эхээр БНАСАУ Сохэ агаарын буудлыг засварлан, хиймэл дагуул хөөргөхөд бэлтгэж байгаа бололтой хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Дээр өгүүлсэн галын туршилтуудаас өмнө БНАСАУ-ын ГХЯ-ны Америкийн департаментын тэргүүн Тхэ Сон "АНУ Зул сараар бэлэг авна" гэж мэдэгдэж байлаа. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин