ОХУ: Алслагдсан бүс нутгийн оршин суугчид хоёр хувийн ипотек авах боломжтой болов
2019-12-10

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев жилийн хоёр хувийн хүүтэй хөнгөлттэй нөхцөл бүхий ипотекийн зээл олгох тухай тогтоолд гарын үсэг зуржээ. 

 

Энэ нь тус улсад олгож буй орон сууцны зээлүүдийн хамгийн бага хувийн хүүд тооцогдож байгаа бөгөөд Алс Дорнодын бүс нутгийн залуу гэр бүлүүд болон 35-аас доош насны өрх толгойлсон иргэд энэ зээлийг авах боломжтой юм байна. 

 

2024 оны эцэс хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн дагуу зургаан сая хүртэлх рублийн хэмжээний зээлийг 20 хүртэлх жилийн хугацаатай өгөх аж. 

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилсан энэ хөтөлбөрийн дагуу олгогдох зээлийг иргэд нэг л удаа , ашиглалтад орсон болон баригдаж буй барилгаас байр авах эсвэл өөрсдийн хувийн орон сууц  барих зорилгоор зээл авах эрхтэй юм байна.  Харин хөнгөлөлттэй зээл авсан ч тухайн байрандаа амьдардаггүй нь тогтоогдвол зээлийн хүүг өсгөх гэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
YEAH BOI:
BI SIBIRT BAIR AVNAA
2019-12-10
SIBIRD BAIR AVNA
SIBIRD BAIR AVNA