Чили: 38 хүнтэй зорчиж явсан цэргийн онгоц сүйрчээ
2019-12-10

 

Антарктид руу явах замдаа радараас алга болсон, Чилийн Агаарын цэргийн хүчний онгоц сүйрч, одоо амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байгаа талаар ВВС мэдээллээ.

 

"Геркулес С130 онгоц радио холбооноос тасраад долоо цаг өнгөрсний дараа тус онгоцыг сүйрсэн гэж тооцсон" хэмээн Чилийн Агаарын цэргийн хүчин мэдэгдсэн байна.

 

Хөлгийн багийн 17 гишүүн, 21 зорчигчтой нисэж явсан Геркулес С130 онгоц орон нутгийн цагаар даваа гаригийн 16:55 цагт Пунт-Аренасаас ерөнхийлөгч Эдуардо Фрей Монталвагийн нэрэмжит Антарктидийн бааз руу хөөрчээ. Хөөрснөөс хойш нэг цаг 18 минутын дараа онгоц холбоо тасарсан байна.

 

Агаарын цэргийн хүчний мэдээлснээр онгоцонд зорчиж явсан мэргэжилтнүүд бааз руу түлш нийлүүлдэг дамжуулах хоолойд үзлэг хийх зорилготой явжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
манайх яг ийм 3 онгоц ану гаас авах тухай мэдээлэл яваад байсан юмсан. сайдууд хоолойгоо холиод хусчихсан юм болов уу.
2019-12-10