БНХАУ: Гахайн махны үнэ огцом өссөнөөс үүдэн инфляци дээд хэмжээндээ хүрчээ
2019-12-10

Гахайн махны үнийн өсөлтийн улмаас Хятадын хэрэглээний үнийн өсөлт сүүлийн найман жилийн хугацаанд дээд хэмжээндээ хүрсэн талаар Reuters  мэдээллээ.

 

Хятадын хэрэглээний үнэ өнгөрсөн сард жилийн дүнгээр  4,5 хувийн өсөлттэй  байсан нь 2012 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм байна. 

 

Үүний зэрэгцээ үйлдвэрлэгчдийн үнэ 11 дүгээр сард жилийн дүнгээр 1,4 хувь унасан бөгөөд үнийн энэхүү хэлбэлзэл нь үйлдвэрийн эрэлт буурсныг илэрхийлж байгааг шинжээчид онцолжээ. 

 

Хэрэглээний инфляци огцом өссөн нь гахайн мах болон бусад төрлийн махны үнийн эрс өсөлттэй холбоотой юм байна.

 

Гахайн мялзан өвчний улмаас гахайг олноор устгасан тул Хятадад гахайн махны үнэ 110,2 хувиар өсчээ. Гэхдээ 10 дугаар сард гахайн махны өсөлт 20,1 хувь байсан бол өнгөрсөн сард буурч 3,8 хувь болсон байна.

 

Энд дуулгахад, 2018 оны наймдугаар сард Хятадад гахайн мялзангийн анхны тохиолдол бүртгэгдсэний дараа энэ улс даяар вирус тархсан юм. Улмаар энэ өвчний тархалтын улмаас 2018 оны 12 дугаар сарын байдлаар 60 сая орчим гахай устгажээ. Улмаар хятадуудын хамгийн ихээр хэрэглэдэг гахайн махны үйлдвэрлэл унаснаас үнэ асар өндөр түвшинд очих нөхцөлийг бүрдүүлсэн гэж эдийн засагчид үзсэн байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин