"М Си Эс холдинг" ХХК-ийн банк байгуулах хүсэлтийг зөвшөөрөв
2019-12-10

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банкинд холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч “М Си Эс холдинг” ХХК нь нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

Shuud.mn
Сонин хачин
mgl:
MCS aalzni tor met buh businessiin salbariig herj bn daa. Shunal gej, Mongol humuust businessiin oron zai uldeej bolohgui gej h geese daalgawar awchee.
2019-12-11
Салбар Офисууддаа заавал нийтэд үйлчлэх жорлонтой байх болзолтойгоор зөвшөөрөв үү?
2019-12-11
Зочин:
Тийм байлгүй дээ.
2019-12-10
иргэн:
Энэ Mongolian Corruption Systems компаний Од гэж луйварчинд орохгүй салбар гэж алгаа.
2019-12-10
DEED SHUUH MONGO SANKHUU MEDDEG BOLSON UU? MONGONY BODLOGO DEED SHUUH MEDE UU MONGOL BANK MEDEHUU
2019-12-10
Энхтуяа Н:
банк байгуулахыг зовшоорох шийдвэр гараагуй Монгол банкыг шийд л гэсэн шийдвэр бол угуй гэх шийдвэр байж болно
2019-12-10
Зочин:
Тийм байлгүй дээ.