Дайнд цэг тавьсан эрхэм Нобелийн шагнал хүртлээ 
2019-12-11


Осло хотноо Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.


Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг Этиопийн Ерөнхий сайд Абий Ахмед хүртсэн бөгөөд Эритрейтэй хийсэн хилийн сөргөлдөөнийг шийдвэрлэх санаачилга, энх тайвныг тогтооход хүчин чармайлт гаргасан, олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсных нь төлөө ийнхүү шагнажээ. 


“Эритрейн Ерөнхийлөгч бид хоёр манай ард түмнүүд дайснууд биш гэдгийг ойлгосон. Үнэн хэрэгтээ бид ядуурал хэмээн нэрлэгдэх нийтлэг дайсны золиос болсон юм. Африк тив их гүрнүүдийн тулааны талбар эсвэл терроризмын наймаачдын орогнол болоосой гэж бид хүсэхгүй байна. Африк тив энх тайван, хөгжил цэцэглэлтийн өлгий байхыг бид хүсч байна” хэмээн Этиопийн Ерөнхий сайд Абий Ахмед мэдэгджээ. 


Энд дуулгахад, 2018 оны долоодугаар сард Этиопийн Ерөнхий сайд Абий Ахмед болон Эритрейн Ерөнхийлөгч Исайяс Афеверки нар дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулсан юм.

 

Ингэснээр 20 жилийн тэртээ эхэлж, 370 мянган эритрей, 350 мянган этиоп хүн амиа алдсан дайнд цэг тавьсан. Хэдийгээр Этиоп, Эритрейн хоорондын дайны ажиллагаа 2000 онд дуусгавар болсон ч нутаг дэвсгэрийн маргааны улмаас цэргийн сөргөлдөөний нөхцөлд хэвээр үлдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин