Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгчээ
2019-12-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгчээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагын шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 

 

Шүүгдэгч  Б.Амархүүд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 

Гэвч Б.Амархүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах хүсэлтээ хүргүүлжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Shorond hiih yostoi:
Tegvel busdiig bas orshooh bolno shuu dee! Harin ch sain 4-5 jil shorond hiij zaluuchuudaa avarya! Oort ni ch heregtei. Ene hugatsaag ashiglaad har tamhinaas garaad avah heregtei! Har tamhitai temtsdeg baiguullaga gej bna uu? Ene ih chuhal aduudal shuu! Amarhuug muug ni uzeh geed bgaa yum bish ih olon zaluuchuudad surgamj bologoo!
2019-12-11
ЗОЧИН:
ГАНЦ УДАА АМАРХҮҮГ ӨРШӨӨЧИХ Л ДӨӨ. ДАХИН ДАВТАХГҮЙ БАЙХ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА. АВЪЯАСТАЙ ЗАЛУУ ХҮН АЛДАЖ ЭНДЭЭ Л БИЗ. ДАХИН ДАВТАХГҮЙГЭЭР ХАМШИРСАН БИЗ ДЭЭ. ГАНЦ УДАА ИТГЭЛ ҮЗҮҮЛЬЕ Л ДЭЭ.
2019-12-11