Гал түймрээс 7-10 насны хоёр хүүхдийн амийг аварчээ
2019-12-11 10:33
Гэрэл зургийг MPA.mn

 

Онцгой байдлын аврагчид гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь аварчээ.

 

Тодруулбал Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Н-ийн 4х2 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага 2019.12.11-ний өдрийн 05:32 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

 

Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:37 цагт очиж, 10 минут ажиллаж галыг унтраасан байна. 

 

Гал түймрээс А /10 настай эмэгтэй/, Д /7 настай, эрэгтэй/ нарыг авран хамгаалж, НТТТ-ийн их эмчид хүлээлгэн өгчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин