Буудалцааны улмаас зургаан хүн амиа алджээ
2019-12-11

 

Америкийн Нью-Жерси мужид буудалцааны улмаас зургаан хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд нэг цагдаагийн алба хаагч байгаа талаар NBC мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээдүүд цагдаагийнхан ойртон ирэхэд гал нээж, дараа нь хүнсний дэлгүүрт нуугдсан байна. Тэд цагдаагийнханд бууж өгөлгүй хэдэн цагийн турш буудалцжээ. 

 

Хэрэг гарсан дүүргийг бүрэн бүслэсэн бөгөөд хэргийн газарт тусгайгийнхан ирсэн байна. Гэмт этгээдүүд хэрэг үйлдэх болсон сэдэл нь одоогоор тодорхойгүй, цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин