Дэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ
2019-12-11

Цахилгаан эрчим хүчээр бүрэн ажилладаг дэлхийн анхны арилжааны онгоц Канадад нислэг үйлдсэн талаар Harbour Air компани мэдэгдлээ.

 

Гидро онгоцыг үйлдвэрлэсэн Harbour Air болон цахилгаан хүчний төхөөрөмжийг хариуцсан MagniX компанийн хамтын зүтгэлээр нислэг амжилттай болсон гэж компанийн төлөөлөл мэдэгджээ. 

 

"Өнөө өглөө Канадын Ричмонд хотноо 750 морины хүчтэй magni500 хөдөлгүүрээр тоноглогдсон de Havilland Canada DHC-2 Beaver маркийн, зургаан хүний суудалтай цахилгаан онгоц амжилттай нислэг үйлдлээ" хэмээн компанийн мэдэгдэлд дурджээ. 

 

Дэлхийн анхны цахилгаан онгоцыг энэ онгоцыг үйлдвэрлэсэн компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Грег Макдугалл жолоодсон байна.

 

Энэ компани хөдөлгүүрийн системийг гэрчилгэжүүлэх ажлыг эхлэн, энэ төрлийн хөдөлгүүрүүдээр онгоц тоноглох ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цахилгаан хөдөлгүүртэй анхны онгоц бол биш л дээ. Цахилгаан хөдөлгүүртэй онгоцоор зорчигч үйлчилгээний (арилжааны)нислэг хийсэн анхны тохиолдол юм аа.
2019-12-12