Бэлэг авч болохгүй шүү, эрхэм түшээд ээ!
2019-12-11

ОХУ-ын хуулиар төрийн албан хаагчид бусдаас бэлэг авах хориотой байдаг. Харин албан ёсны арга хэмжээн дээр дурсгалын зүйлс авахыг хориглодоггүй ч үүнийгээ байгууллагадаа тушаах ёстой байдаг аж.

 

Тун удахгүй зул сар, шинэ жилийн баяр гээд оросууд өргөн тэмдэглэдэг олон баяр үргэлжлэх тул дээрх заалтыг Оросын Хөдөлмөрийн яам сануулан, төрийн байгууллагууд руу мэдэгдэл илгээжээ. 

 

Албан ёсны арга хэмжээнд протоколын үйл явдал, албан томилолт ордог байна. Түүнчлэн ажлын бус цагаар ажилтнуудаасаа авсан бэлэг, тухайн ажилтан нь өөрийнх нь найз нөхөр байсан ч тэднээс бэлэг авч болохгүйг Хөдөлмөрийн яам сануулжээ.

 

Мөн түр хугацаанд ашиглах байсан ч үнэ төлбөргүй үйлчилгээ, өмч хөрөнгө ашиглахаас татгалзах ёстойг сануулсан байна.

 

Хууль зөрчвөл ашиг сонирхлын зөрчил үүсэх бөгөөд зөрчил гаргасан этгээдийг ажлаас нь халах, эрүүгийн хэрэгт татах хүртэл арга хэмжээ авах заалттай аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин