Иранд эмх замбараагүй байдлын улмаас мянга гаруй хүн амиа алджээ
2019-12-11

Иранд болсон эмх замбараагүй байдал, мөргөлдөөний улмаас мянга гаруй хүн амиа алдсан гэж Ираны хүний эрхийн байгууллага мэдэгдснийг Регнум агентлаг мэдээллээ. 

 

Иранд түлшний үнийг нэмэх шийдвэрийг тус улсын засгийн газар гаргасны улмаас 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн эсэргүүцлийн арга хэмжээ эхэлсэн юм.

 

Энэ эсэргүүцлийн давалгааг АНУ дэмжиж байсан бөгөөд мянга гаруй хүн эсэргүүцлийн ажиллагааны үеэр амиа алдсан гэсэн мэдэгдлийг өмнө нь Америк ч хийж байлаа.

 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжлэх үеэр хууль сахиулагчид 12 мянга гаруй хүнийг баривчилсан байна.

 

 

Дэлхийг бүрхсэн "өвчин": Зургаан орон үймж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин