АНУ цөмийн зэвсэгтээ 31 тэрбум доллар зарцуулна
2019-12-12

 

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим 2020 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсвийн тухай хуулийн төслийн санал хураалтыг явууллаа.

 

Хуулийн төсөлд тусгаснаар ирэх жилийн цэргийн төсөв өнгөрсөн онтой харьцуулахад 3,1 хувиар нэмэгдэн 738 тэрбум ам.доллард хүрсэн байна.

 

Цэргийн төсөвт тусгаснаар Пентагоны хэрэгцээнд 635 тэрбум ам.доллар, Афганистан, Сири, Йемен дэх цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх болон бусад улс орнуудад алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулахад 71,5 тэрбум ам доллар төсөвлөжээ. 

 

Мөн цөмийн зэвсгийн байлдааны бэлэн байдлыг хангах, АНУ-ын Эрчим хүчний яамны шугмаар цөмийн зэвсгийг шинэчлэх, бусад төрлийн зардалд зориулан 31,5 тэрбумыг төсөвлөсөн байна. 

 

Түүнчлэн хуулийн төсөлд Орос, Хятад зэргийг багтаасан "төрөл бүрийн аюул занал"-ыг сөрөн зогсохтой холбоотой заалтууд багтжээ.

 

АНУ-ын хууль тогтоогчид Москватай цэргийн салбарт шууд хамтран ажиллахыг хориглосон хоригийг дахин сунгасны дээр Крымийг ОХУ-д нэгдсэн гэж хүлээн зөвшөөрөхийг хориглосон байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин