Ханьгүй, дүүгүй ДӨРВӨН жил
2019-12-12

Өглөө ажилдаа явахаар гарсан гэргий нь дөрвөн жилийн турш гэртээ эргэж ирээгүй бол эр нөхрийнх нь дотор юу бодогдож явдаг бол...Эр хүн нэг нурж, нөгөө босч л явдаг байхдаа. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон Т.Чимгээгийн ханьтай таарах бүрт ийн бодол төрдөг. Өнөөдөр ч мөн энэ бодол салсангүй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Т.Чимгээгийн ар гэрийнхэн өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын газарт очиж түүнийг суллах асуудлыг яаравчлах хүсэлтийг хүргүүллээ. Тэд нөхцөл байдал нааштай эргэж хэзээ мөдгүй л эхнэр нь, дүү нь эрх чөлөөтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байна.

 

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат гэх хижээл насны эр дүүгээ хоригдсон 2015 оноос хойш удаа дараа хэвлэлд хандаж хөлөө хүрэх газраа хөөцөлдсөөр яваа. Тэрбээр “Нөхцөл байдал нааштай тал руугаа болоод ирэхээр дүү маань өнөө, маргаашгүй гарчих байх гээд хүлээгээд байдаг юм байна. Гэтэл хугацаа өнгөрөх тусам сэтгэл санаа нь хямраад байна. Дөрвөн жилийн өмнө л ажилдаа явах гээд гэрээсээ гарсан хүн. Одоо хурдхан гэртээ харихсан гэж бодож байгаа нь мэдээж шүү дээ” гэж ярилаа.

 

Харин Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Зохиомол хэрэг гэдгийг ард түмэн хангалттай сонсож мэдсэн. Энэ зохиомол хэргээс болж манай гэр бүл маш ихээр хохирч амьдын хагацал үзэж байна. Ээжийгээ хоригдох хугацаанд нэг охин минь автын ослоор хорвоог орхисон бол нэг нь амьд үхдэл аятай л болсон. Энэ хэргийн цорын ганц амьд гэрч нь энэ хүмүүс биш гээд байхад яагаад суллахгүй байгааг гайхаж байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Т.Чимгээг 2015 оны наймдугаар сарын 31-нд баривчилсан. Үүнээс хойш дөрвөн жил дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Эхнэрээ эргэхээр очих бүрт уйлж гарч ирдэг. “Хийгээгүй хэрэг болох нь хэзээ нэг цагт илэрнэ. Тэр цагт ханьдаа, үрдээ очно. Удахгүй” хэмээн ярьдаг тухай С.Бямбасүрэн хэлсэн.

 

Эхнэр эзгүй өдрийг тэр хэрхэн өнгөрүүлж буй талаар “Би Улаанбаатарт  хөлсний байраар явж амьдарч явна. Би эхнэртэйгээ өдөр болгон уулзахыг хүсдэг. Эхнэр маань "Намайг эндээс гаргаач, би энд юуны төлөө хоригдож байгаа юм?" гэж уйлдаг. Үнэн ялаасай. Охин минь ээжийнхээ төлөө явж байгаад ослоор амиа алдсан. Энэ мэт амьдралд цөхрөх зүйл өчнөөн байна” хэмээсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүхээс хорих ял оноосон билээ. Сүүлд энэ хэргийг мөрдөн шалгасан тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтнууд эрүүдэн шүүсэн гэх дуулиан дэгдэснээр тун удахгүй суллагдана гэх сураг Т.Чимгээгийн чихэнд хүрчээ. Үүнээс хойш хэзээ мөдгүй суллагдана хэмээн итгэж, баярлаж, түүнээсээ болоод сэтгэл,санаа нь хямрах болсныг гэр бүлийнхэн нь хэлж байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Шалгаад ял оноочихоод бхад ямар ч шүүх цагдаагийн мэдлэггүй нөхдүүд бөө шиг мэдэмхийрээд байхаар үнэхээр гайхах юм.
2019-12-19
Enhtaivan:
elbegdorj oroltcood ene humuusiig helmegduulj baina daa ug elbegiig l cain shalgah ectoi doo
2019-12-16
Зочин:
Улс төр бол хэнийг яаж ч хохироож болдог
2019-12-15
Hah:
Hamgiin utgagui setgegdel bn.
2019-12-15
Золзаяа:
Зориг гэдэг хүний үхэл олон гэр бүлд гай боллоо. Одоо бүүр нэрийг сонсохоос ой гутдаг
2019-12-15
Энэ 3 хүний гэм буруугүйг ард түмэн мэдэж байгаа хурдхан суллаасай
2019-12-15
Би өөрөө шүүхээр шийтгүүлж явлаа Хуулийхан нэг хулгайчын үгээр явна гэж хэзээ ч байхгүй бас л юмыг ул суурьтай шалгаж тогтооно давхар давхар хянана бас л зэвүүн шалгана шүү Энэ 3 алчихсаан ямар ч маргаан байхгүй.
2019-12-15
Зочин:
Улс төр бол хэнийг яаж ч хохироож болдог
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хурдан сулал хууль хэнд нь үйлчлээд байдын ядарсан хүнд хатуу мөнгөтэй хүнд зөөлөн ямарч хуульгүй мэт үйлчилдэгээ зогсоо мөн тэр улсаа зарж идсэн хулгайч луйварчидаа барьж хорь хууль адил тэгш бх ёстой
2019-12-14
Zochin:
Сэтгэгдэл бичигчид энэ хүмүүсийн оронд хэлмэгдсжн бол яах бол. Энэ боо тэнэг хүн ойлгох хэлмэгдүүлэлт. Хэлмэгдүүлэлтэнд оролцсон хүмүүс эрх мэдэлтэй байгаа л шийдэгдэж чадахгүй бна.
2019-12-14
Ххх:
Эрдэнэбат прокурорын яриаг сонсуул алчихсан юм шиг л санагдсан.Ёстой үнэнг чөтгөр л мэдэх байх
2019-12-13
Нэргүй:
алаагүй гэдэгээ л нотолчихооч
2019-12-13
Hah:
Hamgiin utgagui setgegdel bn.
Зайл иргүү лалар минь
2019-12-13
Medrel medrel yum yaritsgaaj bhiin.
2019-12-13
Бат:
Амгаланбаатар нь зохиомол хэрэгт оролцсон гэдгээ хүлээчихсэн гээ биздээ. Автомашины татвар нэмлээ гэж байхын оронд энэ хэргийг үнэн зөвөөр яаралтай шийд гэж зам хааж босох ёстой юм биш үү
2019-12-13
Nara:
Bitgii tenegteed bai,sullaachee
2019-12-13
Medrel medrel yum yaritsgaaj bhiin.
Эрүүдэн шүүсэн гэдэг нь үнэн . Харин З -г алсан гэдэг нь бас үнэн байвал яах уу? Улс төрийн шоунаас болоод ял завшвал яах уу?
2019-12-12
Ххх:
Эрдэнэбат прокурорын яриаг сонсуул алчихсан юм шиг л санагдсан.Ёстой үнэнг чөтгөр л мэдэх байх
Зайл иргүү лалар минь
huuli, shyyhin shiidveree yah ve. Eshyl bygd dur zorgooroo aashlah y
2019-12-12