Москва: Юрий Лужковыг эцсийн замд нь үднэ

img


Пүрэв гаригт Москва хотноо тус хотын дарга асан Юрий Лужковыг эцсийн замд нь үднэ гэж Вести мэдээллээ.

 

Түүнийг Новодевичье оршуулгын газар нутаглуулах бөгөөд үүнээс өмнө Аврагч Христийн сүмд мөргөл үйлдэх бол үүний дараа Москвагийн болон бүх Оросын хамба лам Кирилл сүмийн ёслол үйлдэх аж.

 

Оросын төрийн зүтгэлтэн Юрий Лужков энэ долоо хоногийн мягмар гаригт зүрхний мэс ажилбарын дараа 83 насандаа таалал төгссөн юм.

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин эмгэнэлийн цахилгаан утсандаа Лужковыг "хамгийн зоригтой улс төрч, эрч хүчтэй, авьяаслаг зохион байгуулагч" хэмээн нэрлэсэн байв.

 

Энд дуулгахад, Москвагийн хоёр дахь хотын дарга Юрий Лужков 1992 оны зургаадугаар сараас 2010 оны есдүгээр сарын 28 хүртэл 18 жилийн туршид ОХУ-ын нийслэлийг удирдаж байв.

 

2010 оны намар тухайн үеийн ерөнхийлөгч Дмитрий Медведев "Оросын Ерөнхийлөгчийн итгэлийг алдсан" хэмээн ажлаас нь халж байлаа. Харин 2016 онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "Нийгмийн идэвхитэй үйл ажиллагааны төлөө" гэсэн үндэслэлээр дөрөвдүгээр зэргийн "Эх орны өмнө байгуулсан гавьяаны төлөө" одонгоор Юрий Лужковыг шагнаж байв.

 

Оросын хэвлэлүүд түүнийг хамгийн шилдэг хотын дарга байсан хэмээгээд, Лужковын үед Москва хот хэрхэн өөрчлөгдсөн талаар төрөл бүрээр мэдээлж байна.

 

Тухайлбал, Лужковыг хотыг удирдаж байх хугацаанд хотын хүн ам 19 хувиар өсч, хүн амзүйн үзүүлэлтүүд сайжирч, ажилгүйдэл тав дахин буурсан зэргээр эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсны дээр өдгөө жуулчдын ихээр зорьж очин үздэг Охотний ряд худалдааны цогцолбор болон Манежная талбай, I Петрийн хөшөө зэрэг хотын өнгө үзэмжинд нөлөөлөх олон ажил хийж гүйцэтгэжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01