Н.Номтойбаяр: Г.Батхүү агсантай холбоотой асуудлаар намайг яллагдагчаар татаагүй

img

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

 

 

Тэрбээр:

 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой намайг яллагдагчаар татсан тогтоолд гаргажээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Засгийн газраас батлагдсан нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Энэ тогтоол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан Засгийн газрын тогтоол. Энэ тогтоолд нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог тогтоол. АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна. Мөн төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Хоёр жилийн хугацаатай  эргэн төлөгдөх зохицуулалттай тогтоол бий. Энэ тогтоолын дагуу зээл олгогдоод, гэрээ байгуулаад зээл олгосон. Энэ төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг дурджээ.  Түүнээс гадна Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Салбартай холбоотой олон санал ирдэг, тэр бүгдийг харьяа байгууллагад нь шилжүүлдэг. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Таныг Г.Батхүү агсантай холбоотой асуудлаар яллагдагчаар татсан гэсэн. Үнэн үү?

 

Мөн Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотойгоор "Тэр хүнийг нас барсантай холбоотой намайг хууль хяналтын байгууллагаар шалгаагүй. Миний бие шалгагдаж байгаа зүйл байгаа эсэхийг би өмгөөлөгчөөсөө асуусан. Энэ хэрэг дээр хэн нэг хүн байцаагдаж, шалгагдаагүй. Би энэ хэрэгтэй холбоотой гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Хүн нас барсантай холбоотой хэнийг  ч яллагдагчаар татаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр "тархины цус харвалт" гэж гарсан юм билээ. Харин мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гээд байгаа. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Гишүүнээсэ түдгэлзээд шалгуулаад л нэр цэвэр болоод авсан дээр дээ.Өөрөө дэмий хашгирч байснаас.
2019-12-12