ШУУРХАЙ: Есөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчиллаа
2019-12-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай охиныг хүчирхийлээд зугтсан этгээдийг цагдаагийн алба хаагчид дөнгөж сая илрүүлжээ. 

 

Тодруулбал өнөөдөр /2019.12.12/ цагдаагийн байгууллагын 102 утсанд Баянгол дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай арга хэмжээг зохион байгуулж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг дайчлан баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гарах үед охин харгалзах хүнгүйгээр ганцаараа явж байгаад хохирогч болжээ. 

 

Эрүүгийн хуулийн 12.1.4-т бага насны хүүхдийг хүчиндсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Химийн аргаар хөнгөл!!!!!
2019-12-15
Ehnii2-3 etgeediin beleg erhteniig ni taslah heregtei tegwel hashirah bailgvi
2019-12-14
Зочин:
Shuud tsaazal.
2019-12-13
Ann:
Гаж донтой муу новш хог шаар. Чамайг харааж зүхэж бна. Чи насаараа бие сэтгэлээрээ эрэмдэг зэрэмдэг явж үйл лайгаа ханатлаа эдэлж муу муухай бүхнийг мэдэрч амьдраарай.
2019-12-12
Цаазын ялыг сэргээх цаг нь болжээ. Их хурлын олон гишүүд энэ ялыг сэргээхийг эсэргүүцдэг юм билээ. Ерөнхийлөгч санал гаргаад л байсан тэд унагаасан байх шүү
2019-12-12
Bolor:
Tsaazal
2019-12-12