Forbes: Хамгийн өндөр орлоготой уран бүтээлчид-2019
2019-12-13



Америкийн Forbes сэтгүүл энэ оны хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн жагсаалтыг гаргажээ.

Энэ жагсаалтыг дуучин Тейлор Свифт таван жилийн хугацаанд хоёр дахь удаагаа тэргүүллээ. Харин түүний араас пүүзний худалдаагаар ихээхэн хөрөнгө олсон рэпер Канье Уэст орсон байна. 

 

Алдарт дуучин Тейлор Свифт дуу бичлэгийн брэндтэй шинээр гэрээ хийж, сурталчилгаанд тоглон, аялан тоглолт хийснээр энэ онд 185 сая долларын орлого олжээ.

 

Харин түүний араас, жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Уэст Yeezy  пүүзний худалдаа нь өссөнөөр 150 сая ам.долларын орлого олсон байна.

 

"Би бүтээгдэхүүндээ бүх анхаарлаа хандуулсан. Хүмүүст асар их баяр баясгалан авчрах, тэдний амьдралын хүнд бэрхийг туулахад туслах бүтээгдэхүүн гаргах нь миний зорилт" хэмээн Канье Уэст Форбс сэтгүүлд ярьжээ.

 

Жагсаалтын гуравдугаарт Британийн дуучин, хөгжмийн зохиолч Эд Ширан 110 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол   Калифорнийн рок хамтлаг The Eagles 100 сая ам.долларын орлого олсноор дөрөвдүгээрт бичигджээ. 

 

Хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн жагсаалтын тавдугаарт домогт Элтон Жон орсон байна. Тэрбээр 2019 онд тайзаа орхиж байгаагаа зарлан, үүнтэй холбоотойгоор хийсэн тоглолтоороо 84 сая ам.доллар олжээ. 

 

Jay-Z болон Бейонсе нар тус бүр 81 сая ам.долларын орлоготойгоор зургаадугаар байрт бичигдсэн байна. 

 

Форбс сэтгүүл жагсаалтыг гаргахдаа аялан тоглолт, дуу хөгжим болон бусад төрлийн бизнесээс олсон орлогыг тооцдог аж. Ийнхүү тооцоолохдоо Pollstar болон Nielsen Music-ийн мэдээллүүдийг авч, энэ салбарынхантай, тэр дундаа ододтой ярилцдаг гэнэ.

 

Жагсаалтад татвар, төлөөлөгч, менежер эсвэл хуульчиддаа өгөх шагналын мөнгө төлөхөөс өмнөх орлогыг тусгадаг байна.

 

Энэ жилийн жагсаалтыг харахад 40 оролцогчийн ердөө 10 нь эмэгтэй хүн байгаа бол өнгөт арьстан 15 хүн жагсаалтад багтжээ.

 

2019 оны жагсаалтад k-pop  хамтлаг  BTS ( 57 сая ам.долларын орлоготойгоор 15 дугаарт бичигдсэн ), дуучин Ариана Гранде (48 сая ам.долларын орлоготойгоор 22-д)  хип-хоп гурвал Migos (36 сая ам.долларын орлогоор 40 дүгээрт) зэрэг шинээр есөн уран бүтээлч багтсан байна.

 

Хамгийн өндөр орлоготой 40 уран бүтээлч 

1 | Тейлор Свифт
Орлого: 185 сая ам.доллар 

2 | Канье Уэст
Орлого: 150 сая ам.доллар 

3 | Эд Ширан
Орлого: 110 сая ам.доллар 

4 | The Eagles
Орлого: 100 сая ам.доллар 

5 | Элтон Джон
Доход: $84 сая ам.доллар 

6 | Jay-Z
Орлого: 81сая ам.доллар 

6 | Бейонсе
Орлого: $81 сая ам.доллар 

8 | Drake
Орлого: $75 сая ам.доллар 

9 | Diddy
Орлого: $70 сая ам.доллар 

10 | Metallica
Орлого: 68,5 сая ам.доллар 

11 | Рианна
Орлого: 62 сая ам.доллар 

12 | Трэвис Скотт
Орлого: 58 сая ам.доллар 

13 | Жастин Тимберлейк
Орлого: 57,5 сая ам.доллар 

13 | Кэти Перри
Орлого: 57,5 сая ам.доллар 

15 | Пинк
Доход: $57 сая ам.доллар 

15 | BTS
Доход: $57 сая ам.доллар 

17 | Билли Жоэл
Доход: $52 сая ам.доллар 

18 | Бруно Марс
Орлого: 51 сая ам.доллар 

19 | Эминем
Орлого: 50 сая ам.доллар 

19 | Жимми Баффетт
Орлого: 50 сая ам.доллар 

21 | Fleetwood Mac
Орлого: 49 сая ам.доллар 

22 | Пол Маккартни
Орлого: 48 сая ам.доллар 

22 | Ариана Гранде
Орлого: 48 сая ам.доллар 

24 | The Chainsmokers
Орлого: 46 сая ам.доллар 

25 | Guns N’ Roses
Орлого: 44 сая ам.доллар 

26 | Женнифер Лопес
Орлого: 43 сая ам.доллар 

27 | Люк Брайан
Орлого: 42,5 сая ам.доллар 

28 | Rolling Stones
Орлого: 41 сая ам.доллар 

29 | The Weeknd
Орлого: 40 сая ам.доллар 

29 | Marshmello
Орлого: 40 сая ам.доллар 

29 | DJ Khaled
Орлого: 40 сая ам.доллар 

32 | Леди Гага
Орлого: 39,5 сая ам.доллар 

33 | Дэйв Мэтьюс
Орлого: 39 сая ам.доллар 

34 | Кельвин Харрис
Орлого: 38,5 сая ам.доллар 

34 | Кендрик Ламар
Орлого: 38,5 сая ам.доллар 

34 | Zac Brown Band
Орлого: 38,5 сая ам.доллар 

37 | Шон Мендес
Орлого: 38 сая ам.доллар 

38 | Селин Дион
Орлого: 37,5 сая ам.доллар 

39 | U2
Орлого: 37 сая ам.доллар 

40 | Migos
Орлого: 36 сая ам.доллар 

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01