Эхний өдөр гурван медаль хүртэв
2019-12-13 08:20

Жүдо бөхийн World Masters тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 67 орны 445 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр Монголын баг тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг урамтай сайхан барилдсаар дөрөв ялж, финалын барилдаанд ноднингийн “Мастерс”-ийн аварга Косовогийн Д.Красничид ялагдан мөнгөн медаль зүүв.

 

 

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д Монголын хоёр хүчтэн хамтдаа медалийн тавцанд гарч чадсан юм. Энэ жинд ОУХМ Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Маргааш эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 63 кг, 70 кг-ийн бөхчүүд өрсөлдөх бөгөөд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр (73 кг), Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч (хоёул 63 кг), О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, С.Моллаи (бүгд 81 кг) нар хүч үзнэ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
бааваа:
?
2019-12-15
!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!:
?
2019-12-15
Шал арчиж бх шивдээ хошногнууд олимпд бүгд шалаар нэг тарах блгүй дэээ
2019-12-13
ИИИ:
ene yaahvee gol olimp shuu
2019-12-13