АНУ, БНХАУ худалдааны дайныг эцэслэхэд нэг алхам урагшлав

АНУ Хятадтай хийх худалдааны хэлэлцээр байгуулах нөхцлийг тохиролцсон талаар Блүмберг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн хэлэлцээр хийгчид зорилгодоо хүрсэн бөгөөд одоо тохиролцсон нөхцлүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжих ёстой аж. Харин одоогоор Цагаан ордны төлөөлөгчид энэхүү мэдээллийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Эргэн сануулахад, АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн 2018 оны долоодугаар сараас эхлэн үргэлжилж байгаа юм. Тухайн үед АНУ Хятадын 818 нэр төрлийн 34 тэрбум ам.долларын хэмжээтэй бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулж байв.
Улмаар энэ оны есдүгээр сарын нэгэнд БНХАУ АНУ-ын 75 тэрбум ам.долларын үнэ бүхий бараанд 10 хувийн татвар ноогдуулсан бол 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэлт таван хувийн татварын шинэ багц хүчин төгөлдөр болохын дээр Америкийн автомашин болон сэлбэг хэрэгслийг нэвтрүүлэх татварыг 25, таван хувиар тус тус нэмэгдүүлэхээр зэхэж байгаа юм.
Хятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзана
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ