Санкт-Петербург хотноо Халх голын -80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгджээ
2019-12-13

 

"Үл мэдэгдэх дайн. Халх голын ялалтын 80 жилийн ойд" нэртэй үзэсгэлэн Санкт-Петербург хотын БХЯ-ны артиллери, инженерийн цэрэг, холбооны цэргийн түүхийн музейд нээгдсэн талаар Regnum  агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Зөвлөлт Холбоот Улс "шинээр" дайтаж сурсан туршлага нь Аугаа их эх орны дайнд ялалт байгуулахад нэн чухал байсан талаарх мэдээллийг энэ үзэсгэлэнгээр дамжуулан хүргэх юм байна.

 

Үзэсгэлэнд дайны талбараас олдсон ховор үзмэрүүд, Зөвлөлт болон Японы цэргүүдийн хувийн эд зүйлс, Японы сөнөсөн онгоцнуудын хэсгүүд, Халх голын дайны үеүдийг харуулсан нэн ховор гэрэл зургуудыг дэлгэн тавих аж.

 

 

 

Дашрамд дуулгахад, энэ онд Монгол, Орос улс хамтран Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг өргөн цар хүрээтэй тэмдэглэсэн. Ой тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчилсаны дээр соёлын салбарт олон арга хэмжээ зохион байгуулагдаж, түүнчлэн Оросын Ленфильм студи Халх голын тулалдааны талаарх баримтат уран сайхны кино бүтээх ажлаа эхлүүлсэн юм.

 

 

Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулсан дугуй ширээний уулзалт болжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
saihan medee mongol uls delhiin daind tom huvi nemertei shyy, gadniihan medehiig ch hysdeggui. Oros mongol 2 tyyhee delgej ehelj baigaa ni saihan, delhiid tyyh guivuulj ehelsen muuhai zag ye baina shyydee odoo
2019-12-13