Трамп Гретад "атаархав"
2019-12-13

 

Америкийн Time сэтгүүл 2019 оны хүнээр экологийн төлөө тэмцэгч Грета Тунбергийг нэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Харин Time сэтгүүлийн энэхүү шийдвэрт Дональд Трамп ихээхэн дургүйцжээ. Импичментийнх нь асуудал ид дундаа өрнөж, 16 настай охинд анхаарлаа хандуулах завгүй байхаар эрхэм Ерөнхийлөгч Тунбергийн ялалтын талаар твиттер хуудсандаа таагүй пост оруулсан байна. 

 

"Утгагүй юм. Грета уур хилэнгээ удирдаж сурах асуудал дээрээ л ажилламаар юм, дараа нь найзтайгаа хамт хуучны сайхан кино үзэхээр явах хэрэгтэй. Тайвшир, Грета, тайвшир!" хэмээн Трамп жиргэжээ. 

 

Трамп 2016 онд Time сэтгүүлийн оны хүнээр нэрлэгдэж байсан бөгөөд тухайн үед тэрбээр Хиллари Клинтоныг ялж, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан юм.

 

Харин энэ жил НҮБ-ын индэр дээрээс дэлхийн улс орнуудын тэргүүнүүдийг "хүүхэд насыг нь хулгайлсан", хүрээлэн буй орчныг хамгаалах тал дээр гар хумхин суугаагийнх нь төлөө "загнасан" охин Time сэтгүүлийн оны хүнээр онцлогдсонд Трамп дургүйлхсэн бололтой. 

 

Трампын энэ жиргээний дараа  Грета Тунберг АНУ-ын Ерөнхийлөгчийн үгсийг ашиглан хариу барьсан байна. 

 

"Өсвөр насны хүүхэд уур хилэнгээ барих асуудал дээрээ ажиллаж байна. Яг одоо амраад, найзтайгаа хамт хуучны сайхан кино үзэж байна" хэмээн Грета Твиттер хуудсандаа бичжээ.

 

 

Time сэтгүүл Грета Тунбергийг "Оны хүн"-ээр онцоллоо

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Трамп ч бас үнэн үгтэй шүү
2019-12-14
ter soliot ohinoor trumpiin esreg temcehedl ashiglaz baigaa shuudee jagaad gevel euro holboo delhiin buh olon ornuud zugeerl us -g idez baisan odoo tegez chadahgui bolsondl baigaa ymdaa
2019-12-13
Ner:
Neeree l alivaa zuild het tuilshirval ooriigoo aldaj zorilgoo ch martah ue biii
2019-12-13