Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ
2019-12-13

Филиппиний тамирчин охин гүйлтийн уралдаанд оролцон гурван алтан медаль хүртсэн ч хэвлэлийнхний анхаарлыг охины спортын амжилт биш харин өөр зүйл татжээ. 

 

Life цахим хуудсын мэдээлснээр, Рея Буллос охин өсвөр үеийнхний хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд оролцон, олон зуун өрсөлдөгчөө ардаа орхин, гурван алтан медалийн эзэн болжээ. 

 

Тэрбээр 400 метрт гүйж, дараа нь 800 метрийн кроссд гүйж ялагч болсон бол үүний дараа 1,5 км зайд уралдан мөн л түрүүлсэн байна. 

 

Гэхдээ түүний спортын амжилт биш харин охины "өмссөн гутал" хэвлэлийнхэн болоод олон нийтийн анхаарлыг ихээр татжээ.

 

Охины эцэг эх түүнд пүүз худалдаж авч өгөх мөнгөгүй ч энэ нь залуу тамирчинд огтхон ч саад болсонгүй. Рея эмнэлэгт ашиглагддаг энгийн туузаар хөлөө ороон, улаа хамгаалах арга олсон байна.

 

Түүгээр ч зогсохгүй ороосон туузан дээрээ алдарт Nike  компанийн билэгдлийг зуран, нэрийг нь бичжээ. Охины энэхүү түүхийг тэмцээний өөр нэгэн оролцогч Фейсбүүк хуудсандаа бичсэн бөгөөд энэ пост асар хурдтайгаар тархан, олон нийтийн сүлжээний хэрэглэгчид охиноор бахархаж байгаагаа илэрхийлэхийн дээр санхүүгийн дэмжлэг санал болгож байсан гэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
OHILIPINCHUUD IH YADUU ARD TUMEN,AMIDRAL MASH HUND,GANTS AZTAI UVUL BOLOHGUI,HARIN DUTERTE YADARSAN ARD IRGEDEE BUUDAJ HYADDAG YOSTOI SHIZOOTOI AMITAN..
2019-12-13