ВИДЕО: The Hu хамтлагийн клип "Оны шилдэг 10 клип"-ийн тоонд багтжээ
Америкийн Revolver сэтгүүл энэ оны шилдэг 10 клипийг нэрлэжээ.
2019 оны шилдэг 10 клипийн тоонд домогт Рамштейн, Мэрилин Мэнсонтой зэрэгцэн Монголын "The Hu" хамтлагийн "The Great Chinggis khan" дууны клип багтсан байна. "Агуу Чингис хаан" хэмээх энэ клипийг 2019 оны наймдугаар сарын 23-нд Юүтүб хуудаснаа байршуулснаас хойш 2,1 сая гаруй хандалт авчээ.
Энэ талаар Revolver сэтгүүл мэдээлэхдээ "The Hu хамтлаг энэ онд хурдтай түгсэн уран бүтээлүүд болон "The Great Chenggis khan" клипээрээ алдаршсан. Энэ дуу нь Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, анхны агуу хаан Чингис хааны тухай өгүүлэх бөгөөд хааны төрсөн нутаг Бурхан халдунд клипний зургийг авчээ. Зураг авалтын үеэр хамтлагийхан -30 хэмийн аймшигт хүйтэнд ажилласан ч тэдний дайчин, эрч хүчтэй чанарын ачаар The Hu хамтлаг рок ертөнцийг байлдан дагуулж байна" хэмээжээ.
Дашрамд дуулгахад, Revolver нь рок болон хеви-метал хөгжмийн тухай нийтлэдэг Америкийн сэтгүүл юм. 2000 онд байгуулагдсан энэ сэтгүүл хоёр сард нэг удаа гардаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ