Түүхий нүүрс түлсэн иргэдэд холбогдох арга хэмжээг авчээ
2019-12-16

 

Нийслэлийн онцгой комиссоос хэвлэлийн хурал хийлээ. Тус комисс 24 цагаар жижүүрлэн, онцгой байдалд ажиллаж, хөдөлгөөнт эргүүл хийж байгаа аж. Шахмал түлшний хэрэглээ, түгээлт, хангалтад хяналт тавьж байгаа гэнэ. Үүний үр дүнд шахмал түлшнээс хүнд хэлбэрээр хордсон дуудлага буурч, хөнгөн хэлбэрийн дуудлага тодорхой хэмжээнд байгаа гэнэ. 

 

Аж ахуйн  нэгжүүд агаар шүүлт ажиллуулж байгаа эсэхэд хяналт тавьсан байна. Хяналт шалгалтын явцад түүхий нүүрс түлж байна гэсэн 6 мэдээлэл ирсний 3 нь нотлогдоогүй байна. Түүхий нүүрс түлж байгаа байгаа айл өрхөд холбогдох арга хэмжээг авчээ. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин