ДТГ-ын нарын зөвлөгөөн болж байна
2019-12-16

 

 

Дипломат төлөөлөгчдийн газрын  тэргүүн нарын зөвлөгөөн ГХЯ-нд болж байна.

 

Зөвлөгөөнийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ "Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай болоход хоёрхон улс үлдэв. Мөн олон улсын  70 гаруй байгууллагад элсч,  хоёр талын 1222 гэрээ хэлэлцээр байгуулж, 287 олон талт олон улсын гэрээнд нэгдэв. Хилийн чанадад оршин суугаа 175 мянга гаруй монгол иргэний эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжиж, бүхий л тусламжийг үзүүлж ажиллах, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарав. Дэлхийн 16 улсад монгол хэл, соёлын 48 сургууль байгуулж, 2016-2019 онд гадаадын 14 улстай визгүй зорчих хэлэлцээр байгууллаа хэмээн онцлов.

 

Зөвлөгөөн үргэлжилж байна. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Зөв зүйтэй санал байна. Дуртай хүүхэн гэгчээр холбоо эвсэл, конвенци л байвал гүйж очоод нэгхэж ордгоо бас харах л хэрэгтэй.
2019-12-16
Ядаж гарчигаа зөв биччихэж байгаа ч. ДТГ-ын тэргүүн нарын зөвлөлгөөн байлгүйдээ. Зургаас харахад тийм л юм шиг байна. Ийм олон гэрээ, хэлэлцээр байгуулчихаад хэрэгжилт нь ямар байдаг юм болдоо? Тааруухан л дүн гарах байхаа даа. Улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр болох, монголчууд өөрсдөө хүлээсэн үүргээ биелүүлж чадахуйц, цөөн тооны,чанартай гэрээ, хэлэлцээрүүд байгуулж байх хэрэгтэй. Яам болгон,газар болгон, хурган дарга нар хүртэл гадаадад айлчлахдаа биелүүлж чадах эсэхээ мэдэхгүй байж баримт бичигт гарын үсэг зурчихаад, нөгөө талаа ирэхээр хөдөө гадаа зугтаагаад явчихдаг эргүү,маанаг явдлаа засах хэрэгтэй.Гадаад бодлого гэдэг хүссэн хүсээгүй нэг цонхоор харах хэрэгтэй болдог.
2019-12-16
иргэн:
Зөв зүйтэй санал байна. Дуртай хүүхэн гэгчээр холбоо эвсэл, конвенци л байвал гүйж очоод нэгхэж ордгоо бас харах л хэрэгтэй.