ШУУД: НИТХ автозамын ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцална
2019-12-16

 

 

НИТХ өнөөдөр хуралдаж, автозам ашигласны төлбөрийг нэмсэн шийдвэрийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан албаны хүмүүсийн байр суруийг сонслоо. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Нийслэл Улаанбатар хотод 1100 км автозам байдаг. Автозамын төсвийг 40 тэрбум төгрөг бүрддэг. Автозамын төлбөрийг нэмнэ гэдэг нь өдөртөө 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замаар зорчиж болно гэсэн үг. Манай иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Нэг жилийн настай автозам тавимааргүй байна. Явган замыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жилд 27 км дугуйн зам барьсан.Тиймээс ирэх жил 100 км дугуйн зам барихаар төлөвлөсөн.  Энэ мэт зүйлээс шалтгаалж замын хураамжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн.  Нийслэлийн автомашин ашигласны төлбөрийг нэмж, автозамыг сайжруулахаар шийдвэрлэсэн. Сонгууль дөхсөн учир энэ шийдвэрийг улстөржүүлж байна гэж бодож байна. Чанартай, аюулгүй замаар зорчих гэвэл автозам ашигласны төлбөрөө нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээв. 

 

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга: 

 

-Өнөөдөр автозам ашигласны төлбөрийг нэмсэн шийдвэрийг цуцлахаар НИТХ хуралдана. Өнөөдөр эдийн засаг хүнд, ард иргэдийн амьдрал хүнд энэ үед автозам ашигласны төлбөрийг нэмэх нь буруу. НИТХ дахь АН-ын бүлэг 2020 оны төсвийг хэлэлцэхэд анхнаасаа оролцоогүй. Өнөөдөр юмны үнэ өсч, ам.долларын ханш нэмэгдэж, өрхийн бодит орлого буурсан энэ үед татвар нэмсэн нь буруу. 

 

Өнөөдрийн хотын удирдлага сайн ажиллаж чадахгүй учир хотын төсвөөс 300 тэрбум төгрөгийг тушаах гэж байна. Энэ мөнгийг улсын төсөвт тушаахгүйгээр нийслэлийн бүтээн байгуулалтыг хийх бүрэн боломж байгаа. Хотын төсвөө улсад тушаачихаад хотын иргэдээс дахин татвар авах нь шударга бус үйлдэл хэмээв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
jil jild baga bagaar nemsen bol boloh bsan yum daa:
daraa ene battulga metiin garuud ni hotiin zam muu mashin evdreed bna gej jagsaal zohion baiguulah baihdaa...hedii sorog huchin ch gesen bolj bgaa zuv yumiig demjih heregtei shuu dee.1ih pop orson garuud...
2019-12-17
Novsh:
Shaa pyldag mini
2019-12-16
Иргэн:
Амарсайхан дарга аа бүү шантраарай.Ямар ч байсан өмнөх он жилүүдэд буруу замаар будаа тээсэн явуургүй шийдлүүдийг зөв гольдролд оруулах гэж хичээн,элдэв гүтгэлэг, доромжлолд өртөн нийслэлчүүдийн сайн сайхны төлөө зүтгэж байгаад хотын ууган иргэд бид талархан дэмжиж, илүү ихийг бүтээгээсэй гэж ерөөл дэвшүүлж байдаг шүү.Замын түгжрэл, утаа тортгийн асуудал хөдөөнөөс хот руу чиглэсэн царцааны нүүдлийн гай гамшгаар бий болсон аюул. Хотын сайн сайхны төлөө гаргасан шийдвэрийг эдгээр царцаанууд л эсэргүүцэж байгаа. Хүрэлсүх Ерөнхий сайд хотынхны эсрэг арга хэмжээ авснаар танай намын төлөө санал өгөх сонгогчийн тоо эрс цөөрнө. УБ хотын унаган иргэд ээ өнөөдрийн биш маргаашийн сайн сайхны төлөө автозам ашигласны татвар нэмэхийг дэмжицгээе. Бүсээ чангахан бүслээд жилдээ ганц удаа тэр татварыг төлцгөөе. Бүгдээрээ гоолиг нарийхан бэлхүүстэй болцгооё.Харин өгсөн мөнгөөр минь юу хийж байгаад түмэн нүд, чихээр харж, сонсож ардын хянан шалгах хороо болцгооё.
2019-12-16
Novsh:
Shaa pyldag mini
олон юм ярилгүй амлалтаа биелүүл
2019-12-16
сонгуулийн амлалтаа биелүүл
2019-12-16