С.Амарсайхан: Бүрдүүлэх боломжгүй төсөв батлагдаж байна
2019-12-16

 

Нийслэлийн автозам ашигласны төлбөрийн хураамжийг нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харж, цуцлахаар өнөөдөр НИТХ хуралдана. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Төсөвт тодотголыг хэрхэн хийх бол?

 

-Нийслэлийн автозамын хураамжийг нэмэгдүүлсэн асуудлыг зөвхөн замтай холбож тайлбарлаж болохгүй. Зам, даланг засварлах байсан. Гэвч энэ шийдвэрээ цуцлахад хүрээд байна. Одоо бусад эх үүсвэрүүдийн зардлаасаа хасч зохицуулна. Сургууль, цэцэрлэгийн гадна тохижилт, явган хүний зам, газрын дуудлага худалдаа зэргээс зохицуулахаар ярилцаж байна. Гэхдээ бүрдэх боломжгүй төсөв батлагдаж байна. 

 

-Ирэх ажил автозамын засвар, шинэчлэлийн ажлыг хүлээх шаардлагагүй боллоо гэж албаны хүмүүс хэлж байна. Энэ талаар...?

 

-Тодорхой асуудал дээр зориуд улстөржүүллээ. 100 км-т 40 литр бензин иддэг автомашин уначихаад эсэргүүцлийн жагсаал хийлээ. Газар дуудлага худалдаагаар 10 тэрбум төгрөгөөр худалддаг байсан бол 15 тэрбум төгрөг болгохоор хэлэлцэж байна. Энэ бол улстөржүүлэхгүй оруулж ирсэн асуудал. Харамсалтай нь сонгуулийн явцуу байдлаар асуудлыг хардаг. Тиймээс энэ шийдвэр унаж байна. Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутам 300 мянган автомашин оролцож байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Энэ усан нүдэт Амарсайхан чинь нэг их мундаг юм хийж чаддаг юм шиг худлаа жүжиглээд унахыг
2019-12-17