Автозам ашигласны хураамжийг нэмэгдүүлсэн тогтоолыг хүчингүй болголоо

14:20 цаг:
НИТХ хуралдлаа. Хуралдаанаар Автозам ашигласны хураамжийг нэмэгдүүлсэн шийдвэрийг хэлэлцэн, цуцаллаа. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулан тодотгов.
НИТХ-ын Автозам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон шийдвэрийг хүчингүй болгохыг 79,17 хувиар дэмжив. Мөн НИТХ-ын нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулан баталсан юм.
Автозам ашигласны төлбөрийг цуцлахаар хэлэлцэж байна
13:10 цаг:
НИТХ-ын хуралдаанаар автозам ашигласан төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлахаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид байр сууриа хэлж байна. НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга:
-Өнөөдөр нийслэлийн МАН-ын удирдлагад шийдвэр байна уу. Нэг том дарга шийдвэрээ цуцал гэхээр буцаадаг. Энэ асуудлаар санал хураалтад нийслэлийн АН-ын бүлэг оролоцохгүй хэмээв. НИТХ-ын төлөөлөгч н.Сандаг-Очир хэлэлцэх асуудлын төслийг танилцуулав. НИТХ-ын Автозам ашигласан төлбөрийг нэмсэн шийдвэрийг хүчингүй болгох, нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлэх гэж байгааг онцоллоо.
Одоогийн байдлаар 650 мянган автомашин бүртгэлтэйгээс өдөрт 300 мянган автомашин хөдөлгөөнд оролцож, автозамын ачааллыг нэмэгдүүлж, гэр хорооллын тоосонцрыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж, баруун, зүүн дөрвөн замын олон чиглэл бүхий гүүрэн гарц барих, гэр хороололд автозам барих, далан засварлах байсан шийдвэрийг Ерөнхий сайдын чиглэл өгсний дагуу цуцалж байгааг танилцуулгад дурдлаа.
НИТХ үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ